МАХН хоёр сайдын суудал авах нь тодорхой болжээ

88911f67d07ae0dbigЧ.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар хэдхэн сарын настай байсан төдийгүй “хөрвөөж”, МАН-ынхныг хөөгөөд гаргачихав. АН-ынхны хүсэлтээр гэж байгаа ч үнэн хэрэг дээрээ МАН-ын дотоод асуудал Засгийн газраас гарахад хүргэсэн гэх юм билээ. Тиймээс МАН-ынхан хэл ам хийж байгаа ч тэдэнд матрын нулимс унагах эрх байхгүй ээ.

Улс төрийн энэ тоглолтыг МАХН-ын дарга Н.Энхбаяр чимээгүйхэн ажиглаж, бас баярлаж сууна. МАХН-ынхан ч мэдээж баярлан хүлээж авч байгаа. Яагаад гэвэл, Засгийн газарт МАН-ын сайд нар ороод ирэхэд МАХН-ын сайд нарын квот болон тэдний нэр хүнд хоёрдугаарт эрэмбэлэгдэж эхэлсэн учраас тэр. Энэ удаа МАХН-ынхан МАН-ыг Засгийн газраас гаргасан шийдвэрийг алга ташин хүлээж авсан. Учир нь, тэд МАН-д булаалгасан сайдын суудлаа эргүүлэн авах юм.

Ингэхдээ “Шадар сайд, Сангийн сайдын суудал манайх шүү” гэсэн аман тохироог ч АН-ын дарга нарт дуулгасан гэнэ шүү. МАН-ынхан орж ирэхээс өмнө ч тэд Шадар сайд, Сангийн сайдын суудалд өөрийн хүнээ тавьчихсан л байсан. Үүнийгээ л эргүүлж авахаар зүтгэж эхэлсэн бөгөөд тэдэнд дахиад нэг удаа итгэл үзүүлэхэд алдахгүй байх гэж бодож байгаа ажээ.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Нэр: Зочин Огноо: 12 August 2015

Сангийн сайдыг МАХН-д өгөх хэрэг байхгүй дээ. Үнэхээр АН өөрөө авч хариуцлагатай ажиллах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих