Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ төрийн албан хаагчдыг шалтгаангүйгээр халж эхлэв

МАН-ын зургаан сайдыг өнгөрсөн долоо хоногт огцруулсан. Тиймээс Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт захирамж гаргаж эзэнгүй болсон яамдыг АН-ын сайдуудад түр хариуцуулж, үүрэг гүйцэтгэгчээр тавьсан.

e59dbfc6bfd9c94aoriginal      Тодруулбал, Энэхүү захирамжаар Засгийн газрын орон гарсан зарим гишүүнийг нөхөн томилох хүртэл хугацаанд Монгол Улсын Шадар сайдын үүргийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүргийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд, Сангийн сайдын үүргийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод, Барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд, Зам, тээврийн сайдын үүргийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад, Хөдөлмөрийн сайдын үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд тус тус хариуцуулсан.

Тэгвэл Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр буюу даваа гарагт Хөдөлмөрийн яамны зарим албан хаагчдыг ажлаас нь халжээ.

Тодруулбал, Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагууд болох Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийн дарга Г.Билэгсайханыг чөлөөлж оронд нь н.Чойноровыг, Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн дарга Д.Очирбатыг чөлөөлж оронд нь хуучин ажиллаж байсан Л.Уртнасан нарыг тус тус томилсон байна.

Ийнхүү МАН-ын сайдууд ажлаасаа чөлөөлөгдсөн даруйд АН-ынхан төрийн албан хаагчдыг хомроглон халах үйл ажиллагаагаа эхлүүллээ. Бүр дараагийн шинэ сайд нь томилогдоогүй байхад үүрэг гүйцэтгэгч нь уг ажлыг хийж байна. Хуулиар үүрэг гүйцэтгэгч нь хэнийг ч халах солих эрхгүй, өөрөөр хэлбэл, санхүүгийн эрх мэдэлгүй, зөвхөн тухайн албан тушаалтныг орлох үүрэгтэй.

Гэтэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажил хүлээж авсан даруйдаа төрийн албан хаагчдыг халж, сольж эхэллээ. МАН-тай байгуулсан гэрээгээ цуцалсан ч Ардчилсан намын бусад нам, эвслийн бүлгүүдтэй байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр үргэлжилж байгаа. Тиймээс одоогоор аль намд ямар яамыг өгөх нь хараахан тодорхой болоогүй байхад үүрэг гүйцэтгэгчид нь халаа сэлгээний ажиллагаагаа эхлүүлжээ. “Төрийн албан хаагч­дыг халахгүй, орон тоог нэг хү­нээр ч  нэмэхгүй. Хэрэв нэгээр нэм­бэл хариуцлагыг хар толгойгоороо үүр­нэ” хэмээн ярьдаг АН-ынхан сайд нь томилогдоогүй байхад төрийн албыг бусниулж эхэллээ.

 

М.Амур

Zaluu.com


URL:

Нэр: МАШ зөв Огноо: 11 August 2015

Эрдэнэ дандаа зөв юм хийж ирсэн хүн дээ, баяр хүргэж бна,

Нэр: Зөв Огноо: 12 August 2015

Хууль бусаар тавьсан газрын даргыг чөлөөлөхийг хүсье. Шинээр тавьсан газрын дарга нь төрийн албан хаагчдыг хууль бусаар олноор нь халсан, одоо тэд нарыг эргүүлэн ажилд нь авах нь зөв.

Нэр: zow Огноо: 13 August 2015

mash sain baina.

Сэтгэгдэл бичих