Төсөв 638 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа

Төсөв 638 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Сангийн яам өнгөрсөн баасан гарагт нэгдсэн төсвийн долоодугаар сарын гүйцэтгэлийг гаргасан байна. Үүгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын бүрдүүлэлт 85 хувийн, зарлага 75 хувийн гүйцэтгэлтэй гарлаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого долоодугаар сарын гүйцэтгэлээр 3.1 их наяд төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 535 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн байна.
thumb_size.phpХарин нэгдсэн төсвийн нийт зарлага 3.8 орчим их наяд төгрөгт хүрч, төлөвлөгөө 1.2 гаруй их наяд төгрөгөөр тасалджээ. Орлого, зарлагын зөрүүгээр илэрхийлэх алдагдал 638 тэрбум төгрөгт хүрсэн нь төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 712 тэрбум төгрөгөөр бага үзүүлэлт болохыг Сангийн яамнаас мэдээллээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих