800 гаруй сая төгрөгийн хохирлыг “БиЖиБиЖи” компаниас нэхэмжлэнэ
Баянгол дүүргийн 16 дугаар байр хазайлт өгч, олон нийтийг цочролд оруулсан. Улмаар уг байранд оршин сууж буй 200 гаруй иргэнийг шөнө дөлөөр нүүлгэж, ойролцоох зочид буудлуудад байрлуулсан юм. Байранд хазайлт өгсөн шалтгаан нь, тус байрны хажууд “БиЖиБиЖи” компани зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн нүх ухсанаас болсон гэх дүгнэлт гарсан байдаг. Тиймээс холбогдох газруудаас тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан ч өнөөдрийг хүртэл барилгын ажил үргэлжилсээр байна.
Нэгэнт барилгын ажлаа хууль бусаар үргэлжлүүлж байгаа нь тогтоогдсон учраас БГД-ийн ЗДТГ-аас тухайн компанийг шалгуулах хүсэлтээ АТГ болон НМХГ-т хүргүүлжээ. Уг компанид холбогдох эрүүгийн хэрэг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм.
Тухайн үед айлуудыг нүүлгэн шилжүүлж, зочид буудалд байрлуулах, хооллох, хөрс нягтаршуулах зэрэг ажилд нийт 700 гаруй сая төгрөг зарцуулсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан байна. Тиймээс БГД-ийн ЗДТГ-аас “БиЖиБиЖи” компаниас урьдчилсан байдлаар 800 гаруй сая төгрөг нэхэмжлэх тооцоо гаргажээ. Шалгалтын явцад нарийн тооцоо гарах юм байна. Үүний дараа шүүхэд нэхэмжлэх гаргах аж.
Б.Анир
zaluu.com
URL: