НБА-ийн тамирчдын пүүзний цуглуулга

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шилдэг тамирчдын пүүзний цуглуулгатай танилцацгаа.

1.Пи Жей Такер («Финикс»)

Түүний гэрт 200 хос пүүз нь шүүгээнд нь байдаг бол нэг хэсэг нь ээжийнх нь гэрт, үлдэх 2000 орчим хос нь Умард Каролина дахь тусгай агуулахад байдаг гэнэ. “ээж минь надаас чи үүнийгээ хэзээ болих юм бэ. Би болохоор дуртай болохоороо л цуглуулсаар байгаа” гэж Такер ярьж байна. Такер Nike-тай хамтарч ажиллан тэмцээнд энэ фирмийн гутлыг өмсдөг. Гэхдээ л тэрээр сард 2000 орчим доллараар гутал худалдан авч цуглуулсаар.

2.Жей Ар Смит

Тэрээр пүүзнүүдийнхээ  үдээсийг холбож түүндээ дугаар тавин хадгалдаг.

3.Нэйт Робинсон

Робинсонд НБА-гийн гутлын хамгийн том цуглуулга байдгийн ихэнх нь Жорданы загвар.

4.Крис Пол («Клипперс»)

Крисийн цуглуулга нэг маягийн гутлын музей гэж болно.
https://youtu.be/X3Nrkmbl5wQ

5.Жо Жонсон («Бруклин»)

Жонсоны гэрийн хамгийн хүндтэй хэсэг нь гутлын нь шүүгээ. Мянга гаруй пүүзнээс гадна тэнд нь найзуудтайгаа дарвидаг ор, телевизор нь бас байдаг. Тэр байрыг Жонсон л өөрөө хурууны хээгээрээ онгойлгодог гэнэ.

6.Гилберт Аренас

Түүний цуглуулгад 2000 хос гутал бий. Гэхдээ тэрээр хөгжөөн дэмжигчдийнхээ дунд пүүзээ өгөх арга хэмжээ зохион байгуулдаг болохоор өөрт нь үлдсэн нь л энэ.

7.Рип Хэмилтон

“Өөртөө байгаа гутлынхаа тоог гаргах гэж зургаан жил оролдоод чадаагүй, 1800-1900 болгоод алдчихсан.  Одоо бол бүр олон болсон байх. Тэгээд би Флоридад гутлаа хадгалдаг тусгай байртай болохыг мөрөөдөж байна. Эхлээд би тусгай шүүгээтэй байсан ч сүүлдээ багталгүй чөлөөлөх хэрэгтэй болсон. Эхнэр маань ч үглээд байх юм” гэж тэр ярьжээ.

8.Майк Бибби

Тэр цуглуулгаа хадгалах гэж дөрвөн машины гараашаа сулласан гэдэг.

9.Рэй Аллен

Бичлэгийн холбоос: https://youtu.be/kRUjHfmm6JU

10.Жаретт Жэк («Бруклин»)

Жарет нэг гутлыг хоёр удаа өмсдөггүй, гэртээ л хадгалдаг  нэгэн. Түүний цуглуулгад байгаа гутлын тоо 1500 гарч байгаа. Тэр Nike-тай хамтран ажилладаг ч гутал цуглуулахдаа ивээн тэтгэгчээрээ хязгаарладаггүй. Цуглуулгынхаа хамгийн үнэтэй гуталд тэрээр 2000 доллар хайрлаагүй. “Хүн бүрт өөр өөрийн сонирхол бий. Зарим нь машин, цаг сонирхож байхад би бол гутал л сонрхдог” гэжээ.

11.Стивен Жексон

Түүний цуглуулгад мөн л 2000 орчим хос гутал байгаа нь гэрийнх нь ихэнх хэсгийг эзэлдэг.
https://www.youtube.com/watch?v=JWcPklolC00

12.Андре Игудала («Голден Стэйт»)

Одоогоор түүний цуглуулгад 250 хос пүүз байна.
https://www.youtube.com/watch?v=SX2EJ_q4zSo

13.Ник Янг («Лейкерс»)

2000 хавтгай дөрвөлжин метр талбайтай гэр нь ч түүний цуглуулгад хүрэлцэхгүйд хүрч байгаа. Тэгээд байрныхаа дэргэд “гутлын байшин” барьсан.
https://www.youtube.com/watch?v=192xo8qJAqU

14.ЛаМаркус Олдриж («Сан-Антонио»)

Далласт барьсан байшинд маань гуталд зориулсан тусгай өрөө  бий. Тэнд 100 хос пүүз, дотор нь, дээр нь 50, үлдэх хэсэг нь шалан дээр байдаг юм. Одоо багтахаа больж байгаа болохоор гуталд зориулсан үзэсгэлэн шиг тусгай байшин барьж байгаа” гэж тэр ярьжээ.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих