Узбекистанд гүүр нурснаас 15 хүн амиа алджээ
Узбекстанд паркт болсон тоглолтын үеэр гүүр нурснаас 15 хүн амиа алдсан тухай “Yoshlar coolies” мэдээлжээ. Хохирогчдын ихэнх нь сэлж чадахгүй байсан учир тийн амиа алджээ.
Узбекстаны Хорезм мужийн Ургенч хотын соёл, амралтын паркт наймдугаар сарын 8-нд энэ явдал болжээ. Тоглолтын үеэр гүүр үзэгчдийг даалгүй нурж, хүмүүс нуурт унасан байна.
Узбекийн Онцгой байдлын яам арга хэмжээ аврах ажиллагааг шуурхай явуулжээ. Ерөнхийлөгч Ислам Каримовын хяналтын доор мөрдөн байцаалт явуулжээ.
Хохирогчдын гэр бүлд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэнэ. “Yoshlar coolies” цогцолбор 2013 оны есдүгээр сард баригдсан гэнэ.
URL: