Төмөр зам барих нэрээр улсын төсвөөс идсэн их хэмжээний мөнгөний зарцуулалтыг илчилнэ
Үндэсний бүтээн байгуулалтанд оролцсон ч санхүүжилтээ авч чадаагүй компаниуд өнөөдөр 12 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ.
Хэвлэлийн хурлын үеэр Монголын төмөр замчдын нэгдсэн холбоо, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт мэдэгдэл хүргүүлж байгаагаа танилцуулах юм байна.
Шинэ төмөр замын бүтээн байгуулалтанд оролцсон ч 10 тэрбум төгрөгөө авч чадаагүй 5 жил болсон компаниуд дампуурлын ирмэгт тулаад байгаа учраас инйхүү олон нийтэд хандахаар болсон гэнэ.
Түүнчлэн хэвлэлийн бага хурал дээр Төмөр замын бүтээн байгуулалт нэрээр олон улсын зээл, улсын төсвөөс гаргасан 265.6 сая ам.дол + 6.3 тэрбум төгрөгийн санхүүжилтыг ил зарлах юм байна.
URL: