Централ Тауэрийн гаднаас ус алдаж байна

Нийслэл хотод зуны улиралд олон усан оргилуур цацардаг. Гэвч зарим нэг нь усан оргилуур гэхээсээ илүүтэй шлангаар даралттай ус шүршиж байгаа мэт л харагддаг. Нийслэл хотын өнгө үзэмжид цаашлаад Улсын нэр хүндэд тааруухан нөлөөлж буй нь тодорхой. Тэдгээр даралттай ус шүршигчийн нэг нь М-СИ-Эс группын Централ Тауэр-ын урд талынх.

Уг нь тус барилга нь хотын өнгө үзэмжийг сайхан харагдуулж байгаа хэдий ч гадаах байдлаа тийм ч аятай шийдэж чадсангүй. Урин дулааны цагт манай орныг зорьсон жуулчдын тоо олширдог. Тэдгээр жуулчдад энэ гээд үзүүлчих олигтой зүйл нийслэл хотод маань тун ч ховор. Тиймдээ ч ирсэн жуулчидаа бүгдийн хөдөө орон нутаг руу хөөх шахам явуулчихна. Хэдэн төрийн томчуул нь жуулчдад юугаа үзүүлж хуйхаа маажъя даа гэж бодон нүүрээ улалзуулж байтал бас эдгээр даралттай ус шүршигчийг ялангуяа Централ Тауэрын урд талынхыг харахаар бүр ч ичих биз. Үүнийг саяхан болоод өнгөрсөн азийн залуучуудын чуулганы үеэр зохион байгуулж байсан хэсэг залуучууд ч мэдэрснээ нуух нь юун. Нэгэнт л хотын төвд фантам байгуулж байгаа юм бол гадаад болон дотоодын иргэдийн нүдийг хужирлачих зүйл хийчихгүйдээ л гэж бодох юм.

Хараад байхад ганган хээнцэр бүсгүйчүүд , өнгөлөг боловсон залуучууд тэр даралттай ус шүршигийн ойр хавьд очих нь битгий хэл зүглэхчгүй юм. Харин нарны халуунд ядарсан хөгшид, учраа мэдэхгүй дотор нь тоглох хүүхдүүд л харагдана. Тэгтэл залуусын хот гэгддэг Дархан хотод 50 жилийн ойгоороо босгосон айхтар усан оргилуур байна. Централ Тауэрын урд талын даралттай ус шүршигчийн хажууд бол жинхэнэ усан оргилуур байна лээ.Гэтэл манайхаас бусад улс орны нийслэлд фантам гэдэг зүйл жинхэнэ утгаараа байдаг бөгөөд зарим улсад бүр урлаг болсон байх юм. Улсын нийслэл Улаанбаатар хотоо чимэх усан оргилуур бариад босгочих тэнхэл М-СИ-ЭС группт баймаар л юм. Үнэхээр л чадал чансаа нь байхгүй бол даралттай ус шүршигчээ зогсоочихвол арай дээр харагдах боловуу…!

Дархан хот дахь Усан оргилуур

Испани Валенсий дахь усан оргилуур

Солонгос улс Сеүл хот дахь “Moonlight” усан оргилуур

Австрали улс Сидней хот дахь Арчибалд усан оргилуур

АНУ- Лас Вегас дахь Беллагион усан оргилуур

Сингарур Сантек хот дахь Баялгийн усан оргилуур

ОХУ- Эв найрамдал усан оргилуур

А.Док

PHOTONEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих