Женнифер Энистон ээжийгээ хуримандаа урьсангүй
Женнифер Энистон өөрийн ээж Нэнси Доу Энистонтой таагүй харилцаатай болсон бөгөөд жүжигчин бүсгүй үүнийгээ нуухгүй байгаа билээ. Тийм ч учраас тэрбээр ээжийгээ өөрийн хуриманд урьж оролцуулаагүй байна.
Энэ мэдээллийг Нэнси өөрөө нотлосон бөгөөд өөрийн алдартай охин болон түүний сүйт хархүү Жастин Теру нарын хуримын ёслолд оролцоогүй гэдгээ батлан хэлжээ.
Гэхдээ тэрбээр ямар учраас тийшээ очоогүй гэдгээ тайлбарласангүй. Гэсэн хэдий ч энэ үйл явдлын талаар “Их сайхан зүйл болжээ” гэж хэлсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
URL: