Уул уурхайн компаниуд дураараа авирлаж чадахгүй болно

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох, олж илрүүлэхээр байнгын шалгалт хийж байна.   Уг шалгалтаар  “Хил заагийг хэсэгчилэн тогтоох тухай” Засгийн газрын 174 дүгээр тогтоолд заасан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй алтны шороон ордуудад шалгалт хийж, уурхайн хаалтын ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгүүлэх арга хэмжээ авч байгаа юм. Мөн хууль зөрчиж ашигт малтмал олборлон, байгаль орчныг бохирдуулж буй компаниудын үйл ажиллагааг зогсоожээ. Шалгалтыг хоёр чиглэлээр зохион байгуулж байгаа бөгөөд нэгдүгээр чиглэлд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгууд хамрагдсан бол Төв, Булган, Хэнтий аймгуудаар хоёрдугаар чиглэлийн шалгалт үргэлжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих