Нөхрөөсөө 120 сая төгрөг нэхэж машиных нь цонхыг хагалсан дуучин Сэрчмаа дахин шинэ амьдрал эхлүүлэх үү?
“Хайрын дууч” гэгддэг байсан дуучин С.Сэрчмаа хувийн амьдралдаа огцом өөрчлөлт хийж, 2010.01.01-ний өдөр Баярт гэгч өвөрлөгч залуутай гэрлэн шуугиан тарьж байсан.Дуучин С.Сэрчмаагийн нөхөр Баярт Өвөрмонголдоо толгой баян, хөрөнгөтэй бизнесмэн болохоор өнгө мөнгө харж, ийм сонголт хийлээ гэж ярих хүмүүс одоо ч байдаг.Дуучин С.Сэрчмаа өвөрмонгол хүнтэй сууснаар монголчуудын дунд нэр хүнд, рейтинг нь унасан байх.Түүний өвөрмонгол залуутай гэрлэсэн нь Өвөрмонголд дуучин С.Сэрчмаагийн нэр хүнд, карьерыг нь өсгөсөн.Элэг нэгт монголчууддаа ад үзэгдэн байж өвөрмонгол хүнтэй суусан ч С.Сэрчмаагийн энэ гэрлэлт тийм их аз жаргалтай байж чадахгүй салцгаасан. Тэрээр нөхөр Баяртаасаа 120 сая төгрөг нэхэж өгөхгүй болохоор нь муудалцаж, өндөр үнэтэй Бенз 500 машиных нь урд шилийг нь дуучин С.Сэрчмаа хага цохисон гэнэ лээ.Нөхөр нь энэ зургыг нь авч, шүүхэд өгсөн өргөдөлдөө хавсаргасан нь олонд тарсан нь энэ.
С.Сэрчмаа гэрлэхээсээ өмнө Монгол руу 10 хоног яваад ирье гэж сүйт залуу Баяртдаа хэлчихээд Сингапур руу явж амраад иржээ. Хачирхалтай нь дуучин Сэрчмаа Сингапурт нэгэн эрхэмтэй цагийн тун ч шиг зугаатай өнгөрөөсөн гэх бор шувуу нисч байсан. Үүнээс гадна С.Сэрчмаа Монголын нөлөө бүхий улстөрч эмэгтэйн нөхөртэй Бээжинд уулзаж байгаад нөхөртөө баригдсан нь салах шалтаг болсон ч гэдэг.Нөхөр Баярт нь С.Сэрчмаагийн өөр хүн рүү бичсэн мессежийг нь олж хараад тэвчээр нь барагдсан.Тэрчлэн тэр хүнтэй сүүлийн 5 жил холбоотой байсан гэсэн хов чихэнд нь хүрч, гэр бүлээ цуцлуулах тухай бодож эхэлсэн гэж олны танил хосын амьдралыг нь мэдэх хүмүүс шуугиж байсан.Харин дуучин С.Сэрчмаа нөхрөөсөө салахыг хүсэхгүй байгаа.Ямартаа ч тэдний хувийн амьдрал ээдрээтэй байж, салж сарнихдаа хүрсэнд хосууд бие биенээ танилгүй хурдан гэрлэж бараалсантай нь холбоотой гэж үздэг.
Уг нь “Казино” Байгалийн хүү Б.Тэмүүлэнтэй 10 гаруй жил дотносч хамтран амьдарсан ч хурим хийгээгүй дуучин бүсгүй Өвөрмонголын тэрбумтан залуутай танилцаад жил ч болоогүй сүр дуулиантай гэрлэж, хөлтэй хурим хийсэн. Юутай ч дуучин Сэрчмаа нөхрөөрөө Баянмонгол хороололд 4 өрөө байр авахуулж. цоо шинэ цасан цагаан өнгөтэй Ренж Ровер машин бэлгэнд авчээ. Дуучин бүсгүйн өвөрлөгч нөхрөөсөө авсан отгон машин нь 6666 гэсэн азын дугаартай гэнэ лээ. Одоогоор охиноо ганцаараа өсгөж буй дуучин бүсгүйг олон залуус болзоонд урьдаг гэх юм билээ. Юутай ч амьдралдаа нэг алдсан бүсгүй маань дахин шинэ амьдал зохиох талаараа найз нөхөдтэйгээ ярилцдаг гэнэ лээ. “Амьдралд алдахыг алийг тэр гэхэв сайхан царай зүс, авьяас байна хүнтэй суу” хэмээн найз нөхөд нь зөвлөдөг аж.
С.Гүнжээ
agshin.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Өөрийнхөө цонхыг хагалуулаад Хариуд ь машиных нь цонхыг хагалцым биз дээ.
Olon huntei ybaldah um.