АРСЛАНГИЙН ХЭРЭГ
Зимбабве улсын Хвангэ үндэсний хүрээлэнд Сесил хэмээх нэртэй, олон түмэнд хайрлагдсан нэгэн эрхэм арслан байжээ. Тэр арслан дээр Оксфордын их сургууль эрдэм шинжилгээний сорилт тавьж хүзүүнд нь сансарын станцад мэдээлэл дамжуулдаг цахим цагираг хүзүүвч зүүсэн байсан гэнэ. Гэтэл АНУ-ын Миннесота мужийн шүдний эмч, ангийн хорхойтон Ултер Палмер гэдэг хүн, орон нутгийн хоёр мэргэжлийн анчинд хахууль өгөөд уг арсланг хүрээлэнгийн хашаанаас нууцаар гаргуулж байгаад харваж орхисон байна. Ингээд ангийн хорхойгоо дарж хүслээ биелүүлсэн Палмер ч нутаг буцаж нөгөө хахууль авсан анчид удалгүй баригдаж шүүхээр оржээ. Тэр хоёр анчинд 20 мянган долларын торгууль оногдуулж 10 орчим жил шоронд хорих ял төлөвлөсөн тул тэдгээр анчид сандарч Палмертай холбоо тогтоох гээд чадсангүй, нэлээд бухимдалтай байгаа ажээ. Тэдний хулгайн ангийн асуудлыг шийдэхийн тулд Зимбабве улсын засгаас АНУ-д ч мөн гомдол мэдүүлжээ. Палмер нь энэ тухай мэдээд “-Би хууль бус юм хийгээгүй.” гэж хэт яаран сүр бадруулан олон нийтийн хэрэгслээр мэдээлж хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Харин тэр бардамнал нь түүнд сайн юм авч ирсэнгүй, ам амьтан хамгаалдаг хүмүүсийн дургүйцлийг илт хүргэж нийтийг хамарсан асуудал болон дэгдсэн байна.
Энэ хэрэг нийтэд ил болсноос Африк тивийн дургуйцлийг хөдөлгөж, үндэстэн дамнасан хэрэг болон хувирчээ. Палмерийн шүдний эмнэлгийн гадаа хэдэн зуун хүн үхсэн арслангийн дурсгалд зориулан цэцэг тавьж, лаа асааж, эмгэнэл бичих, зарим нь бүр заналхийлэх болсноор Палмер ажилдаа орж гарч чадахгүй шүднийхээ эмнэлгийг түр хаагаад гэртээ бүгээд байгаа ажээ. Үнэнд гүйцэгдсэн Палмер хэвлэлийн бага хурал хийлгэж “-Би арсланг галт зэвсэг хэрэглэж алаагүй, энэрэнгүй аргаар нум сумаар харваж алсан.” гээд асуудлыг улам ноцтой байдалд оруулсан байна.
Харвуулж үхсэн арсланг 40 цаг тарчилсан гэж үзжээ. Нүүр ном, твиттeр зэрэг олон нийтийн хэрэлслээр “Палмерийг шийтгэ” гэж хэдэн зуун мянган хүн дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм байх. Одоо буруу хэрэг хийвэл маш амархан хүнд байдалд ордог болжээ. Зимбабве улсын Байгаль орчныг хамаалах газраас мэдэгдэл гаргахдаа Палмерийг урд өмнө нэн ховор хар баавгайг агнаж эрүү үүсгэн торгуулж байсан тухай бас мэдэгдсэн байна. Энэ нь мань хүнийг улам хүнд байдалд оруулсан ажээ. Одоо бол садист алуурчныг барьж шийтгэ гэсэн дээр олон зуун мянган хүн дуу хоолойгоо нэтгэсэн байна. Байдал улам хүндэрвэл хоёр орны засгийн газар яаралтай нэг арга хэмжээ авах юм шиг байна. За яахав хүний асуудал ингэж хурцаддаг байж. Ингэхэд манайд орж ирж буй гаднын анчдад хэр хяналт тавьдаг билээ бид?
Нийтэлсэн Ш.Баатар
URL: