ТӨРИЙН ӨМЧИЙГ ӨВӨРХАНГАЙЖУУЛАГЧ Д.СУГАР ДАРГААС ЯМАР “НО” ИЛРЭХ БОЛ ОО?
УИХ-ын гишүүнээс орлогч сайдын албан тушаал илүү унацтай болохыг анх олж хараад, биетээр харуулж баталж нотолж чадсан хүн бол одоогийн ТӨХ-ны дарга Д. Сугар билээ.
Түүнийг төрийн өмчийн эзэн болсноос хойш Өвөрхангай нутгийнхан хувьчлалын одтой болсон ч гэдэг. Су дарга Монгол улсын нүүр царай болсон хоёр толгойгоос эхлээд Монголын түрийвчийг түрийндээ хийж, эрх мэдлийн өндөрлөгт данхайтлаа сууж байгаа билээ. Су даргаас өөр хүн байсан бол эрүүл мэндийн шалтгаанаар аль хэзээний л албан тушаалаасаа буучих байсан биз. Сугарч үлдэх чадвараараа гайхуулж яваа Сугар даргын анхааралд Биокомбинат УҮГ ч өртөөд авчээ. Тэрбээр нутгийнхаа хүн болох хүний эмч мэргэжилтэй Б. Баттогтохыг тус үйлдвэрийн даргаар тавьснаар ажилчдынх нь эсэргүүцэлтэй тулгарсан боловч эрх мэдлээрээ далайлган дахин томилох шийдвэр гаргав. Улсын онцгой объектыг мэргэжлийн бус хүнээр удирдуулах шийдвэр гаргасан Сугар даргын но цухуйж АТГ-т шалгагдаж байхад түүний хүн болох Б. Баттогтох Био-комбинатын ажилчдыг хууль зөрчин ажлаас нь халж сүрийг үзүүлж эхлэв. Ингэж 20 сая долларын үнэрээр Био-комбинатад очсон Б. Баттогтох Монгол улсын хуулийг зөрчин хэмжээгүй эрхт хаан шиг загнаж байхад түүний ард хамгаалалтын хэрэм болох учиртай Д. Сугар дарга АТГ-ын хаалгыг татжээ. Төрийн өмчийн газруудын удирдлагыг Өвөрхангайжуулах бодлого барьж ирсэн түүнээс ямар но илрэх бол гэж улс төр унтсан энэ цагаар хэрэт дурлагсад ч байна.
URL: