АНцавуудын “уймраа” улс төр

10f8f07dd8c3da2141edccbac2817e859АНцавууд монголын төрийг “самарч” дууслаа. Өчигдөрхөн сайхан хамтарч, эх орноо сайхан хөгжүүлье гээд гүйж явсан АН-ынхан МАН-ыг засгаасаа гаргачихав. Ийм “уймраа” улс төр хийвэл АН хэзээ ч өөдлөхгүй. Ядаж байхад дайран дээр давс гэгчээр МАН засаг барьж байх үед АН хамтрагч байхдаа ямар зан гаргаснаа бүр мартчихсан бололтой. Тэд засагт хамтарсныхаа маргаашнаас МАН-ыг зүгээр суулгаагүй. Товчхон хэдэн зүйлийг уншигч Танд нэхэн сануулъя.

Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболдыг огцруулах асуудлыг З.Энхболд, Н.Батбаяр, Д.Ганхуяг тэргүүтэй гишүүд хоёр удаа тавих гэж оролдсон. Уул уурхай, эрчим хүчний сайд Д.Зоригтыг гурван удаа огцруулах асуудал тавьсан. АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо /Т.Хасбаатар/ Сү.Батболдыг огцоруулъя гэж есөн удаа хэвлэлийн бага хурал хийсэн. Ж.Батзандан, О.Магнай тэргүүтэй хүмүүс С.Баяр, Сү.Батболдын хамтарсан Засгийн газруудыг огцруулах гэж удаа дараа жагсаал, цуглаан хийж байсан. Ерөнхий сайд Сү.Батболдын эсрэг Засгийн газрын гишүүн Х.Баттулга нь нийтлэл бичүүлж, нэвтрүүлэг хийлгэж засгийнхаа эсрэг ажиллаж байсан гэх мэт АН-ын “жудаггүй” улс төр ар араасаа хөвөрнө.

 

Харин ч МАН засагт хамтрах хугацаандаа зангараг харуулж нэг ч сайдыг огцоруулъя, Засгийн газрыг унагая гэж дуугарч байгаагүй. Энэ нь МАН-ын улс төрийн соёл хийгээд төлөвшлийг бэлхнээ илтгэнэ. Харин улс төрийн төлөвшил, соёлын үнэр ч байхгүй АН-ынхан хамтарснаа хөөж, ханилснаа нулимдаг л зантай улс.


URL:

Сэтгэгдэл бичих