Кетчупыг тогтмол хэрэглэх нь сайн уу, муу юу?
Айл бүрийн хоолны амтлагчинд кетчуп заавал байдаг. Тэгвэл энэхүү амтлагчийг өдөр тутам хэрэглэх нь хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэйг та мэдэхийг хүсч байна уу?
Кетчупыг өдөр тутмын хоол, хачиртай талх, бүргер, шарсан төмс, шарсан тахиа зэрэг өргөн хэрэглээний олон төрлийн хоол хүнс, хачиртай хэрэглэдэг шүү дээ. Зарим хүмүүс кетчупыг байнгын тогтмол хэрэглээ болгосон байх нь бий. Кетчупгүйгээр хоол идэж чаддаггүй хүмүүс ч байдаг.
Кетчупны үндсэн орц улаан лооль. Харин найрлага, амтлагчинд сонгино, сармис, хар перец, цуу, халуун чинжүү гэсэн 5 төрлийн амтлагч орсон байдаг.
Харин байнга, өдөр тутам хоолондоо кетчуп хэрэглэх сайн уу? Муу юу?
1 хоолны халбага буюу 15гр кетчуп нь 15 ккалори агуулахаас гадна витамин А, С-ыг агуулдаг байна. Харин 1 хоолны халбага майонез 103 ккалори агуулдаг гээд бодохоор жингээ барих гэж байгаа хүмүүст кетчуп нь зөв сонголт болох ба бага илчлэгтэй, өөх тосгүй, эрүүл мэндэд тустай сүмс юм.
Мөн кетчупны үндсэн орц болох боловсруулж чанасан улаан лооль нь цус төлжүүлэхээс гадна их хэмжээний антиоксидант бодис агуулдаг нь Харвардын их сургуулийн хүнс судлаач эрдэмтдийн судалгаагаар батлагдсан бөгөөд сайн чанарын кетчуп хэрэглэдэг хүмүүсийн дунд судалгаа явуулахад эдгээр хүмүүсийн зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал 50 хувиар бага байгаа нь тогтоогджээ.
Түүнчлэн 1 хоолны халбага кетчупэнд 4 гр элсэн чихэр, 190 мл натри агуулагддаг байна. Энэ нь тийм ч их сахар биш бөгөөд элсэн чихэртэй адил хэмжээний давс кетчупны найрлаганд байдаг тул хор болохгүй. Харин натри хүний эрүүл мэндэд тустай бөгөөд өдөрт 8 хоолны халбага кетчуп хэрэглэхэд хүний бие организмд шаардагддаг натриг нөхөж чаддаг байна.
Ингээд эцэст нь дүгнэхэд кетчупыг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх нь давуу талтай ч сайн чанарын, байгалийн гаралтай орц найрлагатайг нь хэрэглэж, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэсэн кетчупыг сонгон хэрэглэж байгаарай. Зарим тохиолдолд үйлдвэрийн кетчупэнд байгалийн бус гаралтай сироп, амтлагч хийх асуудал байдаг тул хүнсэнд хэрэглэх кетчупныхээ үйлдвэр, брэндийг анхаарч худалдан авалт хийгээрэй.
www.1000jor.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
tegeed ali brend ali uilweriinkh ni sai yum be dee