Хуйхалж, хярвасласан хонины толгой ядаргаанд сайн

4iafaod5tm6hh4a00v1j5vc9r21000 төгрөгөөр хонины толгой худалдаж аваад голын эрэг дээр очиж өөрөө хуйхалж хярваслалаа.. Хуйхалж хярваслахад гарсан утаа хүний хий хуйд сайн байдаг юм. Гэртээ авчраад сайн угааж, хоолой, төвөнх, багалзуурыг нь авч, ард урдаас нь ам хэлийг нь угаагаад сонгино сармис чихээд битүү тогоонд хийж таглаад зөөлөн гал дээр удаан чанаж болгоод шөлөнд нь хатаасан талын цагаан мөөг, будаа чанаж идэх ч сайхан даа.. Дараа нь толгойны ясыг нь сайн мөлжөөд, хамар нармайг нь ухаж янзлаад  усанд хийж зөөлөн гал дээр 5 цаг чанаад гарсан шөлийг нь шүүж аваад арвай, сулхирын гурилтай сүүтэй цай сайн самарч чанаад уухад давтагдашгүй амттай, уугаад л баймаар сайхан цай болно. Хөлс асгарахаар нь сэвж салхилахгүйгээр битүү хучиж унтвал нойр хоолондоо сайжирч ядаргаа тайлагдана.. Хуйх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, гэдэсний ханыг цэвэрлэдэг. Хуйхны ашигтай фрементүүд нь хүний үсний ургалтыг сайжруулдаг.. Зарим хэсэг нь бүдүүн гэдсэнд очиж задарснаар тэнд дулаан үүсэж унгуулж биеийн хийг хөөнө. Энэ нь эрдэмтэн доктор н.Шагжийн хүний биед дулаан ялгарч энерги хүчийг тэтгэх тухай бүтээл бодитоор хэрэгжиж байгаа нь тэр. Нойр хоолондоо сайн байвал ажил аяндаа л бүтнэ гэдэг дээ..

Нийтэлсэн Г.Ганзориг


URL:

Сэтгэгдэл бичих