Нийгмийн асуудлыг нь шийдэж өгсөн Д.Оюунхорол сайдын ач гавьяаг мартахгүй гэв
-Зайсангийн зарим иргэд хууль ёсны газартаа чацаргана тариална-
Нийслэлийн ХУД-ийн 11 дүгээр хорооны иргэн Ж.Должин, Г.Оюунжаргал,Д.Чулуунцэцэг, Л.Оюунтүлхүүр, Ч.Отгончимэг, Ц.Эрдэнэчимэг нарын иргэд өнөөдөр“Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, олон жил шийдэгдээгүйбайсан газар ашиглалтын гэрчилгээг нь олгосон БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролболон тус яамны хамт олонд талархал илэрхийллээ. Эдгээр иргэд хамгийн доод талнь тус хороонд 25 жил амьдарч байгаа ажээ.
ХУД-ийн 11 дүгээр хорооны иргэн, өндөр настан Ж.Должин хэлэхдээ “ Бид хэн нэгэнхэзээ ирээд амьдарч байгаа газрыг минь авчих бол гэсэн мөнхийн айдастай амьдарчирсэн. Бидний асуудлыг шийдэж өгнө гэж олон ч сайд амлаж байсан, УИХ-ын олонч гишүүн сонгогдсон. Харамсалтай нь арван хэдэн жил хэн нь ч юу ч шийдээгүй.Гэтэл БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол маань хэдхэн сарын дотор асуудлыг түргэншуурхай, цаг алдалгүй шийдвэрлэж өгсөнд газрын гэрчилгээгээ авсан 302 өрх айлынөмнөөс маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Манай хоёрдугаар хэсгийнхэн энэгазраа өөрсдийн амьжиргааг тэтгэх байдлаар ашиглахаар ярьцгааж байна. Биднийхэдэн айл өрх нэгэнт хууль ёсны болсон газартаа чацарганы мод тариалж, өөрсдийнболон бусдын хэрэгцээнд хувь нэмэр оруулахаар төсөл бичиж байгаа” гэв.
Тэдгээр иргэдийн ярьснаар, он удаан жил суурьшсан иргэдийн газрыг хууль ёсныболгосноор тэдний нийгмийн асуудлыг шийдэхийн зэрэгцээ Богд-Уул тойрсонзамбараагүй газар олголт, газрын маргааныг цэгцлэхэд том алхам болсон гэж үзэжбайна. Нөгөө талаар хэдийгээр 302 өрх айл газраа хууль ёсоор ашиглах болсон чзарим иргэдийн асуудал шийдэгдээгүй байгаа. Хууль ёсны зохих зөвшөөрөлтэйиргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхацсан, инженерийн шугам, сүлжээбүхий дэд бүтэцтэй газар дээр байршсан, бусад газар ашиглагчийн болон нийтийнэзэмшлийн орц, гарц таглаж буусан, газрын маргаан нь шүүхэд очсон, уугуул бишзэрэг зөрчилтэй иргэдийн асуудал шийдвэрлэгдээгүй үлдээд байна. Тэдний зарим ньасуудал нь шийдэгдээгүйд бухимдаж, салбарын яам, сайдыг буруутган хэвлэлийн багахурал хүртэл зарлаж байгаа. Тэгвэл хэвлэлийн бага хурал хийлгэсэн иргэд, “Нэгэнтшийдэгдээд эхэлсэн учраас үе шаттай шийдэгдэж таарна. Гол нь олон жил ярьсан томасуудлыг шийдэж эхэлсэн нь маш том гавьяа” гээд зөрчилтэй асуудлуудаа өөрсдөөцэгцэлж, хүлээцтэй байхыг газрын асуудлаа шийдвэрлүүлж хараахан чадаагүй байгааиргэдээс хүссэн юм.
ХУД-ийн 11 дүгээр хороо буюу Зайсан, дөрөвдүгээр хороо буюу Арцатын аманд онудаан жил амьдарсан уугуул иргэдийн газрыг гэрчилгээжүүлэх ажлыг БОНХАЖ-ын сайдын тушаалаар өнгөрсөн тавдугаар сараас хийж гүйцэтгэсэн бөгөөдөнөөдрийн байдлаар нийт 302 айл өрх газар ашиглах гэрчилгээгээ аваад байна. Хэвлэлийн бага хурал зохион байгуулсан иргэдийн төлөөлөл “Өнөөдөр улстөрийннөхцөл байдал таатай биш, асуудлыг нь зоригтой шийдэж өгсөн БОНХАЖ-ын сайдД.Оюунхорол албан тушаалаасаа чөлөөлөгдөж магадгүй байгаа. Гэхдээ нийгмийнасуудлыг нь шийдэж өгсөн ач гавьяаг нь мартахгүй” гэсэн юм.
URL: