Дэлхийн хамгийн баян 10 IT-бизнес эрхлэгчид

516876b5-f79a-4295-bb97-83133229cf7eForbes сэтгүүл анх удаа өндөр технологийн салбарт хамгийн амжилттай бизнес эрхлэгчдийг үнэлсэн байна. Тэдний хөрөнгө нийлээд $ 842,9 тэрбум ам.доллар ба 100 IT-бизнес эрхлэгчдийн 94 эхнээсээ л энэ чиглэлийн бизнес эрхэлж амжилтанд хүрчээ.

Топ 10-д Microsoft-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс, хуучин захирал Стив Баллмер болон Google корпорацийн үүсгэн байгуулагч хоёр болох Ларри Пэйж, Сергей Брин нар оржээ.

Билл Гейтс. Microsoft-ийн үүсгэн байгуулагч. 79.2 тэрбум ам.доллар. Уламжлал ёсоор Билл Гейтс нэгдүгээр байранд орсон. Microsoft-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албанаас чөлөөлөгдсөн тэрбээр 2014 онд хамтрагчдынхаа шийдвэрээр корпорацийнхаа хувьцааны 13%-ийг эзэмшдэг.

Ларри Эллисон.
54.3 тэрбум ам.доллар. Oracle-ийн үүсгэн байгуулагч 2014 онд хамтрагч нар болох Сафре Кац, Марк Херд нарт гүйцэтгэх захирал, захирлын албаа шилжүүлсэн.

Жефф Безос. Amazon.com-ийн үүсгэн байгуулагч. 34.7 тэрбум ам.доллар. Амазоны хувьцаа өнгөрсөн долдугаар сард гэнэт өсөж хөрөнгийн зах зээлийнхэн маш их гайхсан бөгөөд зах зээлийн үнэ нь нэмэгдээд байна. Тиймээс оны эхний үеэс Безосын хөрөнгө 13 тэрбум ам.доллараар өсчээ.

Марк Цукерберг. Facebook-ийн үүсгэн байгуулагч. 33.4 тэрбум ам.доллар. Дэлхийн хамгийн алдартай нийгмийн сүлжээ бүтээгч Цукерберг 2014 онд идэвхтэйгээр Instagram-ыг хөгжүүлж орлого 58% -иар нэмэгдэж 12.5 тэрбум хүртэл нэмэгджээ. Дэлхийн буурай хөгжилтэй бүс нутгийг Интернетэд холбох төсөлд хөрөнгө оруулалт хийж байна.

Ларри Пейж. Google-ийн үндэслэгчийн нэг юм. 29.7 тэрбум ам.доллар. Пейж Интернэт дэх хайлтын 65 гаруй хувийг эзэлж байгаа хамгийн нөлөө бүхий интернэт корпорацийн нэг. Үүнээс гадна, 2014 онд Пейж 555 сая видео хяналтын Dropcam-д зориулсан тоног төхөөрөмж болон шинэлэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Nest Labs-аас 3.2 тэрбум доллар олсон үйлдвэрлэгч болоод байна.

Сергей Брин. Google-ийн үндэслэгчийн нэг юм. Бриний шинэлэг санаа, компанийн бүтээгдэхүүнийг боловсруулах үүрэгтэй инновацийн хэлтэс Google-ийн X-ийг амжилтанд хүргэсэн.

Жек Ма. Alibaba Group-ийн үүсгэн байгуулагч. 22.7 тэрбум ам.доллар. 2014 оны есдүгээр сард Alibaba Group Нью-Йорк хотноо IPO гаргаж эхэлсэн нь амжилттай болж 25 тэрбум доллар татаж чадсан. Компанийн бүтцэд Alibaba.com-оос гадна Taobao.com, олон улсын худалдаанд зориулсан AliExpress Tmall.com онлайн платформ ордог ажээ. 2015 оны зургадугаар сард ОХУ-д Alibaba газар нээхээ зарлаад байна.

Стив Балмер. 2000-2014 онд Microsoft-ийн тэргүүнээр ажилласан. 21.5 тэрбум ам.доллар. Стив Баллмер Харвардад судалгааны хийж байхдаа Билл Гейтстэй уулзаж, 2000 онд дэлхийн хамгийн өндөр цалинтай ажилтан болж, Microsoft-ийн ерөнхий захирлаар томилогдсон гэдэг. 2014 оны хоёрдугаар сард тэрбээр сагсан бөмбөгийн “Лос-Анжелес Клипперс” клубын эзэн болсон.

Лорен Пауэлл Жобс. Apple-ийн үүсгэн байгуулагчийн бэлэвсэн эхнэр. 19.5 тэрбум ам.доллар. Лорен нөхрөө нас барснаас хойш өөрийн Apple-ийн үнэт цаасны хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэх болон Disney-гийн хувиа 7.7% хүртэл нэмэгдүүлэх ажлыг хийгээд байна. Өнгөрсөн жилээс Лорен нь Хиллари Клинтоны ерөнхийлөгчийн кампанит ажилд идэвхтэй оролцож байна.

Майкл Дэлл. Dell-ийн үүсгэн байгуулагч. 19.2 тэрбум ам.доллар. 2013 оны эцсийн байдлаар Dell-ийн үүсгэн байгуулагч компанийнхаа хөрөнгийн 70%-ийг эзэмшдэг гэх ба энэ санхүүгийн үр дүн ил тод биш ажээ. Түүний тайлангийн үзүүлэлтүүдээс харахад Dell гол өрсөлдөгч Oracle, IBM, Cisco болон HP-ээс илүү хурдан өсч байгаа.

М.Баяр

gereg.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих