У.Хүрэлсүхийг огцруулна
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаан 57.9 хувийн ирцтэй эхэлж, У.Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас огцруулах саналыг хэлэлцэв.
Энэ талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогтын хийсэн танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь У.Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас огцруулахыг дэмжжээ.
Ийнхүү МАН-ын суудалтай сайд болоод гишүүдийг огцруулах асуудал хүчтэй өрнөж байгаа бөгөөд өчигдөр л гэхэд гурван сайдыг огцруулахыг, албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжсэн байгаа.
Шадар сайд У.Хүрэлсүх огцорвол түүний хамсаатан болох мөн ар, өврийн хаалгаар төрийн албанд шургалсан хүмүүс бүгд даргаа дагаад суудлаас буух нь тодорхой болно
URL: