Г.Дэнзэн өлсгөлөн зарлажээ
Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн өчигдөр оройноос эхлэн өлсгөлөн зарлаж эхэлжээ.
Тэрбээр хоригдоод гурван сар болсон бөгөөд хорьж цагдах хугацааг нь дахин сунгасныг эсэргүүцэж ийнхүү хугацаагүйгээр өлсгөлөн зарласнаа өмгөөлөгчөөрөө дамжуулан хэлжээ.
Түүнчлэн өлсгөлөн зарлах болсон хүсэлтээ ШШГЕГ-ын удирдлагуудад хүргүүлсэн байна.
Тэрбээр хоригдсоноосоо хойш 15 кг турсан бөгөөд ийнхүү хуурай өлсгөлөн зарлавал биеийн байдал нь дийлэхгүй гэдгийг өмгөөлөгч нь хэлж байгаа аж. Тэрбээр эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй. Учир нь, элэгний шар өвчнөөр гурван удаа өвдөж байснаас гадна уушгины удамшлын сүрьеэтэй байсан гэнэ.
Иймд өлсгөлөн зарлаж болохгүй хэмээн хорих ангийн эмч, удирдлагууд анхааруулсан ч тэрбээр өлсгөлөн зарлаж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: