УИХ-ын эрхэм гишүүн Х. Наранхүү, Монгол банкны ерөнхийлөгч Л. Пүрэвдорж нар үгсэн хуйвалдаж 10 тэрбум гаруй төгрөг хувьдаа завшсан уу?

УИХ-ын эрхэм гишүүн Х. Наранхүү уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар 7 жил ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж 10  тэрбум гаруй төгрөг хувьдаа завшсан, харин Монгол банкны ерөнхийлөгч Л. Пүрэвдорж Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа хамтран оролцсон байх магадлалтай хэмээх үндэслэлээр авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа.

Түүнтэй холбоотой бас нэгэн баримт ил болоод байна. Ерөнхий сайд асан С. Баяр тухайн үед ГОК-ын захирлын албанд байсан Х. Наранхүүг Үйлдвэр Худалдааны Яамны Сайдаар томилсон нь олныг гайхшруулсан үйл явдал болсон. Гэтэл дараахан ОХУ-ын Роснефть компаний дэд захирал Д. Е Богдановаас Р6-613 дугаар бүхий нэгэн захидал Х. Наранхүүгийн нэр дээр ирсэн нь тухайн үед гал дээр тос нэмэх адил болсон билээ. Захидалд “”НК Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэг болон Монгол Улсын Үйлдвэр Худалдааны Яамны хооронд байгуулах гэрээний төслийг авч үзээд 2008 оны 2-р сарын 21-нээс хэтрэхгүйгээр гарын үсэг зурахыг хүсэж, гарын үсэг зураагүй тохиолдолд мөн оны 3-р сард Роснефть компаниас монголд нийлүүлэхээр төлөвлөсөн нефтийн бүтээгдэхүүнд тохиролцсон үнийн асуудал шийдэгдэхгүй болохыг” сануулсан байжээ. Оросын талаас “НК Роснефть” нээлттэй нийгэмлэгийн ерөнхийлөгч С. М. Богданчиков Монголын талаас Монгол Улсын Үйлдвэр Худалдааны Сайд Х. Наранхүү нарын үзэглэх ёстой байсан монголын нефтийн бүтээгдэхүүний зах зээлийг Орос бүхэлд тавьж өгөхөөр тохиролцсон ил гайхалтай хэлэлцээрт гарын үсэг зурах эцсийн хугацааг онцлон анхааруулсан байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ хэлэлцээрийн гол утга нь тухайн жилийн 7 дугаар сар хүртэл буюу УИХ-ын ээлжит сонгууль дуустал монголд экспортолж буй нефтийн бүтээгдэхүүний үнийг тухайн үеийн түвшинд нь барьж байх Роснефть-ийн амлалт төдийхөн байжээ. Ингэж л эрхэм улс төрчид нэр дээрээ их үйл хэргийг бүтээж буй дүр эсгэн ард түмнийхээ тархийг угаагаад нэдэр дээрээ өөрсдийн байр суурийг бэхжүүлж авах санаагаа хэрэгжүүлж суудаг байна. Зөвхөн энэ хэрэг ч бус дараа дараагийн шалгагдах эрхмүүдийн хэргээс тэдний үнэн дүр төрх нь илчлэгдэнэ буй за.


URL:

Сэтгэгдэл бичих