С.Баярцогт: МАН-ын зургаан сайд ажлаа сайн хийсэн

bgrll170p2i01bvq1oeb3rc2u

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж, Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Засгийн газрын гишүүн, Барилга Хот Байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарыг огцруулах санал гишүүдийн олонх буюу 54.5 хувийн саналаар дэмжигдлээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн.

Ц.Нямдорж: 

Хоёр намын хамтын ажиллагааны гэрээг АН-ын Гүйцэтгэх зөвлөх УИХ дахь бүлэг хоёр нь хангалтгүй гэж үзсэн учир огцруулахаар оруулж ирсэн байна. АН юу болоод байна вэ. Та нар төр дээр нам гарчихлаа гэж МАН руу 20 жил дайрч байгаа улс. Гэтэл өнөөдөр МАН-аас долоон дор шуламын төрхтэй болж хувирлаа. Ажлаа сайн, муу хийсэн гэх дүгнэлт байхгүй. Гэрээний биелэлт сайд нартай холбоогүй, хоёр намын хоорондын асуудал. Гэрээний биелэлт хангалтгүй байгаа бол АН-д ч хамаатай.  Засгийг гол бүрдүүлж байгаа нам нь АН. Өнөөдөр Үндсэн хуулийн, Сонгуулийн хуулийн өөрчлөлт байхгүй.  Өрийн таазыг нэмэгдүүлэх гэж МАН-ыг молигодож Засагт оруулсан хүсэлдээ хүрсэн. Эргээд ийм зүйл хийж байна. АН хууль дүрэм хэрэггүй нам учраас зоргоороо аашилж байна гэж бодъё. Тэгвэл ядаж Ерөнхий сайд нь чөлөөлөх бичгээ ном журмын дагуу “улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа учраас  чөлөөлөх санал оруулж байна” гэж болдоггүй юм уу. АН огцруулах шийдвэр гаргасан юм уу. Энэ асуудал үүсгээд байна.

Ч.Сайханбилэг манай намыг засагт урьж байхдаа гурван хуудас нялуун үгтэй захидал ирүүлснийг намын Бага хурал дээр уншиж байсан юм. Би X анги төгсөхдөө эхнэртээ захидал бичиж байхдаа тийм нялуун үг бичиж байгаагүй. Бүр Баянаа аварга Дэжимбээ эгчид өгч байсан захидлаас нялуун үгтэй байсан. Огиудас хүрмээр захидал байсан ч зургаан сарын дараа тэс өөр болчихлоо. Монголд хэлсэн амандаа хүрдэг албан тушаалтан байна уу.

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:

МАН-ын сайд нарын ажлыг дүгнэж, хангалтгүй ажилласнаар нь огцруулах тухай яригдаагүй. АН, МАН-тай хийсэн хамтын ажиллагааны гэрээ цуцлагдаж байгаа тул сайд нарыг огцруулах асуудлыг оруулж байна. МАН-ын сайд нар хууль дүрмийн хүрээнд хангалттай сайн ажилласан. Засгийн газрын гишүүнийг огцруулах чөлөөлөх асуудал Ерөнхий сайдын бүрэн эрхэд байдаг.

Ц.Нямдорж: АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН-ын сайд нар ажлаа муу хийж байгаа учраас огцруулах ёстой” гэсэн. Зургаан сайд ажлаа муу хийж байгаа юм бол тэднийг удирдаж байгаа Ерөнхий сайд үүнээс долоон дор ажилласан болж таарах нь. Тэгэхээр энэ Ч.Сайханбилэгийг огцруулах үндсэн болно. Энэ тал дээр Засгийн газар ямар байр суурьтай байна вэ?

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт: Засгийн газар кабинетийнхаа зарчмаар ажилласан. Дээрх зургаан сайд ажил үүргээ Монгол Улсын хуулийн дагуу хангалттай гүйцэтгэсэн гэж үзэж байгаа.

Мөн өнөөдөр үдээс өмнө Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайдын асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайдаас өргөн барьсан огцруулах төслийг олонх  дэмжсэн бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 13 гишүүнээс 11 нь Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг мөн огцруулах зүйтэй гэж үзлээ.

Харин Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан үдээс хойш хуралдаж, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхоролыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм.


URL:

Нэр: боодог Огноо: 6 August 2015

Баярцогтоо, МАН-ын сайдууд ямар ажил хийсийн бэ? Байгаль Орчны Яамны газрын дарга Батсансар 10 хоног дотор тусгай хамгаалалттай газрыг ХУУ зараад хаясан да, энийг ажлаа хийсэн гээд байгаа юм уу? Ард түмнийг дэндүү басаж байна да, тэнгэрт ниргүүл вээ, АТГ-г одоо л харий.

Нэр: Anonymous Огноо: 6 August 2015

argagui hujaa booronhii ug bn daa

Нэр: Anonymous Огноо: 7 August 2015

Ардчилсан намын үнэр байхгүй чи ер нь энэ намын ялалтын өрмийг идэж цадаагүй юу. Тэр ардын намдаа орчих.

Сэтгэгдэл бичих