Жорлонгийн хоолойд нялх хүүхдээ чихэж үлдээжээ
Наймдугаар сарын 2-нд Бээжин хотын нийтийн 00-ын хоолойнд дөнгөж төрсөн бяцхан охиныг чихэж орхисон байхыг нэгэн цагдаа аварчээ.
Бээжингийн баруун хэсгийн цагдаагийн газарт нийтийн 00-д хүүхдийн уйлах дуу сонсогдох болж, харин хаана байгааг нь тогтоож чадахгүй байгаа талаар мэдээлэл ирэхэд офицер Чиан Фен хэргийн газар луу явжээ.
“Нялх охины толгой доош харчихсан, бүх бие нь ус зайлуулах хоолойнд дүрэгдчихсэн байсан” хэмээн Чиан Фен Beijing Times сонинд ярилцлага өгөхдөө ярьсан байна.
Хүүхдийн эрүүл мэнд одоогоор сайн байгаа аж. Мөн цагдаа нарыг шалгалт хийж байх үед хүүхэд байсан газрын ойр орчим их хэмжээний цус олдсон бөгөөд, эх нь хүүхдээ тэнд өөрөө төрүүлээд, шууд орхисон байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа аж. Цагдаа нар хүүхдийн ээж, асран хамгаалагчийг олохоор ажиллаж байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ хүмүүс чинь одоо ямар сонин болчихсон юм бэ? Хүүхдээ жорлонд хийчихээд яаж зүгээр явж чаддаг байна.