Хэдийгээр ХIХ зуун нь техник, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин ч гэлээ манай гараг дээр хүний нас биед хүрсэнийг тодорхойлсон, амьдрах чадварыг нь баталсан, итгэл бишрэлийг нь шалгасан эртний балмад, хэрцгий ёс уламжлал амь бөхтэй оршсоор байх ажээ. Эрт дээр үеэс тухайн омог аймгуудад мөрдөгдсөөр ирсэн дээрх зан үйлүүдийг даван туулж байж л тухайн нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж, бүрэн эрхт гишүүн нь болдог байна. Ингээд бидний үед ч хэрэгжсээр байгаа 10 аймшигтай зан үйлийг хүргэж байна
10. Сатере маве – Сум шоргоолжтой бээлийн зан үйл
Бразилийн ширэнгэн ойд амьдардаг “сатере-маве” омгийнхон хөвгүүдээ жинхэнэ дайчин эрчүүдийг эгнээнд элсүүлэх зан үйл харгис хэрцгийгээрээ сүүлийн үед судлаачдын анхаарлын төвд ороод байна. Адал явдал хайгчид, баримтат киночид, судлаач эрдэмтэд манай гарагийн хамгийн аймшигтай, хамгийн их өвтгөдөг зан үйлүүдийн нэгийг харахын тулд Амазоны ширэнгэн ойг зорих болжээ. Тэдний зан үйлдээ ашигладаг сум-шоргоолжийн ганц хазалт л өвдөлтөөрөө бууны сумны шархтай адил гэнэ. Аймшигтай өвдөлт бүтэн нэг хоногийн турш үргэлжлэх бөгөөд дотор муухай оргих, бөөлжих, зүрх дэлсэх, хэм алдагдах зэрэг шинж тэмдэг дагалддаг байна. Ердөө ганц хазахад л шүү дээ.
Гэтэл “сатере-маве”-чууд 30 ширхэг ийм шоргоолжийг бээлий болгон хуйлсан том навчинд хийн бэлдэх бөгөөд сорилд оролцогч хөвгүүн бээлийн дотор гараа хийн 10 минут орилж хашгиралгүйгээр тэсэх ёстой болдог байна. Ингэхдээ бээлий баригч болон омгийн бусад гишүүд хөвгүүнийг сатааруулахын тулд дуулж, бүжиглэх ажээ. Зан үйл дууссаны дараа сум-шоргоолжны бүхэл бүтэн армид хазуулсан өсвөр насны хөвгүүн хэдэн өдрийн турш өвчиндөө шаналах боловч түүнийг жинхэнэ дайнч эр болоход нэг алхам ойртсон гэж үздэг байна. Харин зан үйл бүрэн хийгдэж дуусах хүртэл дараагийн хэдэн сарын туршид дээрх тамлалыг 20 удаа давтах шаардлагатай ажээ.
9. Матауса – Цус ариутгах зан үйл
Папуа-Шинэ Гвинейн өтгөн ширэнгэн ойн гүнд нэгэн аймшигт зан үйл өнөөг хүртэл үйлдэгдсээр байна. Нутгийн матаус омгийнхон хөвгүүдийг “эхийн муу цуснаас” цэвэрлэж, ариусгахгүй бол бүхий л амьдралынхаа туршид зовж, жинхэнэ эр хүнд хэзээ ч тооцогдохгүй хэмээн үздэг ажээ. Үүний тулд эхлээд хөвгүүдийн хоолойг нарийн хялгасан зэгсээр цус шүүртэл нь хатгадаг байна. Дараа нь үүнтэй адил зэгсийг хамрын нүх рүү хийдэг ажээ. Төгсгөлд нь залуу хөвгүүний хэлэн дээр хутгаар хэд хэдэн нимгэн зүсэлт хийснээр зан үйл өндөрлөдөг байна.
8. Сабинай – Хэлүү тайрах зан үйл
Уганда улсын сабинай омгийн охид нас биед хүрсэн эмэгтэй хүнд тооцогдохын тулд хэлүү тайрах зан үйлийг давж гарах шаардлага тулгардаг. Хэрэв охин энэхүү аймшигтай зан үйлийн ард эсэн мэнд гарч чадвал амьдралд тохиолдох ямар ч хүнд хэцүү бэрхшээлийг тэсвэрлэх бие бялдрын болоод сэтгэл санааны хангалттай хүчтэй гэдгээ баталсанд тооцдог байна.
Энэ зан үйлийн үеэр охидын хэлүүг хэсэгчлэн эсвэл бүр тайрдаг байна. Хэлүү тайрах зан үйлийг хийлгэснээр эмэгтэй хүн эр нөхөртөө үнэнч байж, сексийн дур хүслээ хянаж, садар самуун зүйлд автахгүй хэмээн сабинай омгийнхон үздэг байна. Тайрсны дараа хэлүүг нь утсаар буцааж оёдог бөгөөд жижигхэн нүх үлдээдэг ажээ. Охид нөхөрт гарахдаа энэ оёдлоо хутгаар сэтлүүлэх ёстой юм байна. Гэвч хэлүү тайрах ёслолын үеэр гэм зэмгүй бяцхан охид халдвар авах бүр цаашлаад амиа алдах эрсдэл маш өндөр байдаг ажээ.
7. Фулани – Ташуурдаж сорви тогтоох зан үйл
Баруун Африкийн “Бенинд фулани” хэмээх омгийнхон олон зууны турш нүүдэллэн аж төрж байна. Тус омгийнхон хөвгүүдээ нас биед хүрсэнд тооцохын тулд цус шүүртэл нь ташуурдах зан үйлийг гүйцэтгэх ёстой. Энэхүү зан үйлийн үеэр омгийн нэр сүрийг авч явах эрсийн хүч чадал, тэсвэр тэвчээр, эр зориг шалгадаг ажээ. Сорилд орогсод хоорондоо өрсөлдөгчид болох бөгөөд ээлжлэн дугаарлаж, гурав болон түүнээс дээш ташуурын амт үзэх хэрэгтэй болно. Иймээс сорилд оролцогч хөвгүүд омгийнхон нь ялагчийг тодруулах хүртэл шархаа үл тоон өвдөлтийг хамгийн олон удаа тэсч гарахыг хичээдэг байна.
6. Коса – Хөвч таслах зан үйл
Өмнөд Африкийн “коса” омгийнхон хөвгүүдээ эрийн цээнд хүрч, эхнэр авах болсныг зарлан адислахын өмнөхөн ууланд овоохой барьдаг байна. Тэнд адислал хүртэх хөвгүүнийг хэдэн долоо хоногийн турш байлгах бөгөөд дараа нь гэнэт бөө морилон очиж, хөвч таслах зан үйлийг хийдэг байна. Хамгийн аймшигтай нь энэ үйлийг мохоо хурц үзүүрт зүйлээр гүйцэтгэдэг ажээ. Үүний дараа хөвгүүнийг дахин ганцаар үлдээх бөгөөд өөрөө эдгэрэх хүртэл нь идэх хоол, уух ус ч өгдөггүй байна. Мэдээж энэ зан үйлийн дараа халдвар авах эрсдэл маш өндөр бөгөөд амь нас нь дээсэн дөрөөн дээр болдог ажээ.
5. Ментавай – Шүд хөрөөдөх зан үйл
Индонезийн Суматра арлын ментавай омгийн эмэгтэйчүүд шүд хөрөөдөх хэмээх аймшигтай зан үйлийн золиос болдог. Нутгийн бөө нар эмэгтэйчүүдийн шүдийг иртэй чулуу болон алхны тусламжтайгаар өнцөг үүсгэн цавчдаг гэнэ. Энэ бүхний дараа тус омгийн залуухан бүсгүйчүүд махчин загасных шиг иржгэр хөрөөн шүдтэй болдог бөгөөд тус омгийнхон ийм шүдтэй бүсгүйчүүдийг илүү дур булаамд тооцдог юм байна.
4. Рим – Инфибуляци
Эртний ромчуудад ч өөрийн гэсэн адислах арга байжээ. Үүнийгээ тэд инфибуляци хэмээн нэрлэдэг байсан бөгөөд бэлэг эрхтэнг төмөр утас эсвэл металл хавчаар ашиглан боож, зөвхөн шээс гадагшлуулах жижиг нээлхий үлдээх зан үйл юм. Энэхүү зан үйлийг тэд хэд хэдэн шалтгааны улмаас үйлддэг байжээ. Дуучин хүмүүст бол инфибуляци нь олон жилийн турш хоолойгоо гамнахад хэрэг болж байв. Мөн мэсчин боолуудад энэ үйл явц нь хүч чадлаа хадгалах, амьдрах чадвараа нэмэгдүүлэхэд тусалдаг хэмээн үздэг байсан байна. Харин өсвөр насныхныг гар хангалга хийх, бэлгийн харьцаанд эрт орохоос сэргийлэн инфибуляци хийдэг байжээ.
3. Мандан – Тамлаж сорих зан үйл
“Манпдан” омгийн индианчууд эрчүүдийнхээ биеийн тэсвэр хатуужил, зориг тэвчээрийг батлан харуулах, өвөг дээдсийн сүнсэнд ивээгдэхийн тулд янз бүрийн аймшигт сорилуудыг багтаасан “окипа” хэмээх ёслолыг үйлддэг байна. “Окипа” зан үйл нь залуу эрчүүд юу ч идэлгүй, уулгүй, унталгүйгээр дөрөв хонохоос эхэлдэг.
Дараа нь хөвгүүдийг урцанд оруулан суулгах бөгөөд арьсыг нь цээж, мөр хавьцаа нь зүсэх, булчинг нь модон шороор сүлбэх үйлийг хийдэг бөгөөд үүнийг нүүрэндээ инээмсэглэл тодруулан хийх ёстой юм байна. Ийм зан үйлийг хөвгүүдийг дүүжилж байгаад хийх бөгөөд ухаан алдаж унах хүртэл нь шорлодог гэнэ. Мөн илүү ихээр зовоохын тулд тулд хөлд нь хүнд зүйл дүүжлэх тохиолдол гардаг ажээ. Ирээдүйн зоригт хөвгүүдийг ухаан алдах үед хүлээсийг тайлж буулгах бөгөөд сэргэх үед нь хоёр гарынх нь чигчий хурууг сүхээр цавчин тасалдаг байна.
2. Нагхол – Өндрөөс үсрэх зан үйл
Номхон далайн өмнөд хэсгийн “Пятидесятниц” арлын уугуул оршин суугчид 20-30 метр хүртэлх өндөртэй модон цамхаг барьдаг. Дараа нь тухайн байгууламжийг өөрсдийн бодож олсон “банжи-жампинг” маягийн эрсдэлтэй зан үйлд ашигладаг байна. Сонирхуулахад тэд үсэрч буй хүнээ аюулгүйн бүс, хэрэгслийн оронд ердөө хоёр ширхэг усан үзмийн ороонгоор л уядаг ажээ.
Энэ ёслолыг омгийнхон бататагийн арвин ургац авах, сайхан жил гарахыг бэлэгдэн хийдэг байв. Түүнчлэн ёслолын тусламжтайгаар хөвгүүдийг эрийн цээнд хүрснийг адислах бөгөөд энэ үед 7-8 настай хөвгүүд толгойгоороо доош харан өндрөөс үсэрдэг байна. Энэ үед хөвгүүд тархиа доргих, хөл болон хүзүүгээ хугалах, шагайгаа мултлах нь энүүхэнд гэнэ.
1. Сепик – Сорви тогтоох зан үйл
Папуа-Шинэ Гвиней улсын Сепик мөрний омог аймгийнхан хөвгүүдийг эрийн цээнд хүрснийг гэрчлэн адислахдаа сорви тогтоох уламжлалыг олон 10 жилийн туршид баримтлаж ирсэн байна. Энэ ёслолын үеэр залуу хөвгүүдийн нуруу, цээж, өгзөг хэсгийн арьсыг дагууд нь зүсдэг байна. Матрыг хүчирхэг бас ариун амьтанд тооцдог омгийнхон эрчүүдийнхээ арьсыг матрын арьстай харагдуулахын тулд зүсэлт хийн элдэв дүрс бүхий сорви тогтоодог ажээ. Уг ёслол хэдэн долоо хоног үргэлжлэх тохиолдол ч бий.