Хирошимад атомын бөмбөг дэлбэрснээс хойш 70 жилийн ой тохиож байна

32_9107af0e724fc0d5f58dd65684e09d383145f241

Шинзо Абэ: Дэлхийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд бид хийх тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно.

 Тэртээ 70 жилийн өмнө АНУ Япон улсын Хирошима хотод атомын бөмбөг хаясан юм. Өнөөдөр Хирошима хотын иргэд түүхэнд цус, нулимсаар бичигдсэн тэр өдрийг дурсаж байна.

Тус хотын Мотояасу нууранд мянга мянган дэнлүү асчээ. Хирошимагийн дурсгалын хүрээлэнд болж буй ёслолын ажиллагаанд ерөнхий сайд Шинзо Абэ оролцон үг хэлсэн юм.

Хирошимад бөмбөг хаяснаас гурван өдрийн дараагаар Нагасаки хотод мөн бөмбөг дэлбэлсэн юм. Энэ бол дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл байлаа.

1945 оны наймдугаар сарын зургаан буюу өнөөгөөс 70 жилийн өмнө өглөөний 08:10 цагт АНУ-н Enola Gay нэртэй B-29 сөнөөгч онгоц Хирошима хотын дээрээс 800 метрийн зайтай атомын бөмбөг хаясан юм.

Японы түүхэн дэх хамгийн аймшигт тэр өдөр 70 мянган хүн нас барж тоймгүй олон хүн шархадсан мөн хордсон юм.

Өнөөдөр Япон улс даяар нас барагсдын дурсгалыг хүндэтгэж нэг минут чимээгүй байж хүндэтгэл илэрхийллээ. 08:15 цагт Хирошима хотын хонх цохилоо.

Ерөнхий сайд Шинзо Абэ хэлсэн үгэндээ: Хирошимад зөвхөн мянга мянган хүн нас бараагүй юм. Амьд гарсан хүмүүсийн үзсэн зовлон бэрхшээлийг энд өгүүлэхийн аргагүй юм гээд өнөөдөр Хирошима хот маань сэргэж байна, соёл, хөгжил цэцэглэлтийн хот болж байна гэсэн юм.

Мөн тэрбээр хэлсэн үгэндээ: Би 70 жил дэлхийд энх тайван бий болохыг хүссэн юм гэв.

40 мянга гаруй хүн оролцсон уг ёслолын ажиллагаанд ерөнхий сайд Абэгээс гадна Хирошима хотын захирагч Казуми Матуси болон АНУ-с Япон улсад суугаа элчин сайд Каролин Кеннеди нар оролцлоо.

И.Мөнхцэнгэл

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Нэр: ТТ Огноо: 6 August 2015

ТЭМДЭГЛЭХ ОЙТОЙ УЛС САЙХАН ЮМ

Сэтгэгдэл бичих