Хөвсгөл аймаг яруу найргийн наадам зохионо
Хөвсгөл аймгийн “Утга зохиолын нэгдэл”, “Алунгоо хатан” олон улсын нийгэмлэгийн санаачилгаар Хөвсгөл аймгийн ЗДТГазар хамтран “Алунгоо хатан ижий-Эв нэгдэл” яруу найраг, бүтээлийн наадмыг зохион байгуулахаар боллоо . Тус наадмын зорилго нь Монголын түүхэнд оюун ухаан суу билигээрээ тодрон гарч ирсэн Алунгоо хатан эв эеийн бэлгэдэл сургаал, дэлхийн эв эеийн бэлгэдэл сургаал, монгол туургатны хамтран нэгдэх эвийн гүүрийн барьж өгсөн сургаалийг яруу найраг, уран бүтээлчдийн оюуныг нэрж эв нэгдэл эв эе, тусгаар тогтнол эх орон газар шорооны үнэ цэнийг яруу найргаар тунхаглан хойч үедээ үлдээх зорилготой юм байна.
Наадамд Монгол, Өвөр Монгол, Буриад, Тува найрагчид оролцож болох бөгөөд яруу найраг эв нэгдэл, эх орон, эв эе тусгаар тогтнолын сэдэвтэй байна. Яруу найрагчид эхний шатанд 2 шүлэг ирүүлэх ба бүтээлээ b.saraa_2011@yahoo.com хаягаар илгээх аж. Бүтээлийн эцсийн шатны шалгаруулалт 2015 оны 08 сарын 23-нд Улаанбаатар хотод болно.
URL: