Ц.Нямдорж: Ч.Сайханбилэгийнх шиг нялуун үгтэй захидлыг эхнэртээ ч өгч байгаагүй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дөнгөж сая хуралдаж сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.
Энэхүү хурал дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хамтран ажиллах гэрээг цуцалсантай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анх манай намд хамтран ажиллах санал тавихдаа гурван хуудас нялуун үгтэй захидал ирүүлж байсан. Би 10 ангид байхдаа ч эхнэртээ тийм нялуун захидал өгч байгаагүй” гэсэн юм.
Түүний хэлснээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ыг хамтарсан засагт орж ажиллахыг урьж бага хурлын гишүүдэд нь захидал явуулж байсан билээ.
Мөн Ерөнхий сайд долоон цагийн турш хуралдсан МАН-ын бүлгийн хуралд оролцож байж засагт хамтрах шийдвэр гаргуулж байлаа.
URL: