Дэвид Бекхэмийн 40 шивээс юу өгүүлдэг вэ
Английн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм нийт 40 шивээстэй бөгөөд “MailOnline” сэтгүүлийн уншигчдад зориулж, шивээснийхээ утга учрыг тайлбарлажээ.
Тэрбээр “Би нас шигээ 40 шивээстэй. 1997 онд анхныхаа шивээсээ хийлгэж их өвдсөн ч дараа нь гайхалтай урлагийн бүтээл болсноо хараад их догдолж билээ. Түүнээс хойш 2005 онд нийтдээ 25 шивээстэй болчихсон байсан. Тийм ч бага тоо биш шүү. Хүмүүс миний шивээсний утга учрыг мэдэхийг хүсдэг.
Миний шивээсүүд бүгд утга учиртай. Би зорилгогүйгээр шивээс хийлгэдэггүй. Би шивээсийг ямар нэгэн онцгой үйл явдалдаа зориулж хийлгэдэг. Мөн шивээс миний хобби гэж хэлэхэд болно. Хамгийн сүүлд гэхэд охин Харпертаа зориулан эгэм болон далан дээрээ гурван шивээс шинээр хийлгэсэн” гэжээ.
Охиныхоо захиалгаар “Сарыг хулгайлах төлөвлөгөө” хүүхэлдэйн киноны баатар Минионыг шивүүлснийг эхнэр нь цахим сүлжээнд тавьсан байна. Нас шигээ 40 шивээстэй дэлхийн од Бэкхэм 1999 онд эхнэр Викториятайгаа гэрлэсэн өдрийг мөнхлөх зорилгоор өөрийн гарын чигчий хуруун дээр “99″ гэдэг тоог шивүүлсэн байна.
Тэрээр шивээснийхээ талаар тайлбарлахдаа “99 бол миний хувьд их сайн жил байсан” гэжээ. Учир нь 1999 онд Юнайтед Премиер лиг, Холбооны цомын аварга, Аваргуудын лиг зэрэг тивийн гурван тэмцээнд түрүүлсэн билээ.
Дэвид Бекхэм бяцхан гүнжтэй болоод эгмэн дээрээ Харпер хэмээн нэрийг нь шивж байсан бол энэ удаад охиныхоо нэрний өмнө “Pretty lady” гэх үгийг шивүүлжээ. Христийн шашинтай учир Есүс Христийн хөргийг хэд хэдэн газраа шивүүлсэн байна. Хүүхдүүддээ хайртай учир Бруклин, Ромео, Круз, Харперийн нэрийг шивүүлсэн. Мэдээж үзэсгэлэнт эхнэр Викториягийн нэр гар, бэлхүүс болон бугуйн дээр байдаг.
URL: