Г.Батхүү гишүүний эхнэр “Гурван гал”-д амаржжээ

edb8101470b34653big

Монгол түмний дуулах, бас сонсох дуртай дуунуудын нэг болсон “Толин хул”-ын үгийг бичсэн хэмээн гайхуулдаг Өвөрхангай аймгийн уугуул, олноо “Шунхлай”-н Батхүү нэрээрээ алдаршсан УИХ-ын гишүүн Гаваагийн Батхүүгийнх хэд хоногийн өмнө бүл нэмжээ. “Шунхлай” группыг нь амжилттай удирдаж яваа түүний авааль гэргий Т.Тунгалаг өмнө нь УИХ-ын дэд даргад хоёр хүү, нэг охин төрүүлж өгсөн юм.

Ийнхүү Манлай уяач Г.Батхүү саяхан болсон Өндөр гэгээн Занабазарын даншигт хурдан хүлгүүдээ амжилттай уралдуулж, торгон жолоо өргүүлсэнтэй залгаад эхнэр нь түүнд хэнз охин төрүүлж өгсөн байна.

Г.Батхүү гишүүн сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмжөөр өвч тоноглогдсон “Интермэд” эмнэлгийн хувь эзэмшигч гэдгийг бид мэднэ. Гэтэл түүний эхнэр уг эмнэлэгт амаржилгүй Монгол Улсын Хүний гавьяат эмч Б.Үйлстийн хяналтанд байсаар “Гурван гал” эмнэлэгт амаржсан аж. Т.Тунгалагийн хувьд өдгөө 51 настай учраас нэлээн зориг гарган, амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж байж Г.Батхүү гишүүнд одонгийн хүүхэд төрүүлж өгч, ханьдаа том бэлэг барьсан гэнэ шүү. Г.Батхүү гишүүн рүү утасдаж, баяр хүргэх хүмүүсийн дуудлага тасрахгүй байгаа сурагтай.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Нэр: гомдогч Огноо: 7 August 2015

Энэ хулгайч, нийгмийн согтууруулан өөрөө баяжигч, бусдын нулимсаар зугаацагч, олны хөрөнгийг идэгч өөрийнхөө гай, барцадыг үүрэх хүүхдийнхээ тоогоо нэгээр нэмж дээ. Чиний тарьсан гай их шүү.

Нэр: Хишгээ Огноо: 7 August 2015

Сайхан гэр бүлд аз жаргал хүсье. Ямар сайхан юм бэ.

Сэтгэгдэл бичих