600 гаруй цагаач тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрчээ

777a0ac81d240f4ba5f95b6fc9fd2f82_LХэдэн зуун цагаачийг тээвэрлэж явсан загас агнуурын хөлөг онгоц Газар дундын тэнгист хөмөрсний улмаас 25 хүн амь эрсэджээ. Одоогоор, 400 орчим цагаачийг авраад байна.

Италийн Эргийн харуулын газрын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, Ливийн эргийн Зувара хотоос хойш 40 км зайтай орших газарт даац хэтрүүлсэн буюу 600 гаруй хүнтэй хөлөг онгоц өчигдөр хөмөрсөн ажээ. Цагаачид нь Африкаас Европыг зорьж байжээ.

Ирландын тэнгисийн цэргийн хөлөг онгоцыг очиход хөлөг онгоц хайргадсан байсан гэж Италийн албаны хүмүүс хэлэв.

Италийн албаны хүмүүс нисдэг тэргээр эрэх, аврах ажиллагаа өрнүүлж байна.
Ядуурал болон иргэний дайнаас дайжин Африк болон Ойрхи Дорнодоос Европыг зорих хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

Энэ оны дөрөвдүгээр сард Италийн ойролцоо Газар дундын тэнгист хөлөг онгоц живсний улмаас 800 орчим цагаач амь эрсэдсэн юм.

Цагаачлалын асуудал эрхэлсэн олон улсын байгууллагын өгсөн хамгийн сүүлийн мэдээллээс үзвэл, энэ он гарснаас хойш Газар дундын тэнгисийг гатлан Европт хүрэх амь өрссөн аялал хийх явцдаа 2000 гаруй цагаач амиа алдаад байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих