Батгана суусан газар баастай, Батзоригын явсан газар балагтай” гэсэн яриа Баянзүрх дүүргээр нэг тараад байна
Анхны олонд танигдах ажлын гараагаа “Кекүшюзан хөгжил” сангийн гүйцэтгэх захирлын даруухан албанаас эхэлсэн мань эр улс төрд азтай, одтой явсан үе бий. Одоогийнх шиг үргэлж хэл амны бай болон, элдвээр авилгачаараа дуудуулж ч бас яваагүй эр гэнэ лээ.
1965 онд нийслэл хотод төрснөөс энэ их айлтай нэр холбогдсон түүхтэй. Тухайн үедээ Чехэд мэргэжил эзэмшиж ирсэн шижигнэсэн залуу юу хийхээ олж ядан хэсэг гудамж метрлэсэн нь ойлгомжтой. Нэгэн нартай өдөр л “Зэвэг” хоршооны дарга болж боссын дүрд тоглож эхэлж. Зах зээлийн нийгэмд дөнгөж шилжсэн Монгол улсад Батзориг байтугай нь гудамжинд гардаг тийм хүнд үе байсныг бид мартаагүй билээ. Ингэж тэгэж манаргаж явсаар 1999 оноос багын найз Кекүшюзан нь ганзага нийлье хэмээн түүнийг өөрийн бизнесээ даалган том харж үзэн түүний мандан бадрах замыг нь зассан аж. Тэдний ажил ч хэлтэй амтай, амжилт ололттой байсаар нийгэмд тэдний гэхээсээ илүү Кёокшүзан Батбаярын санаачлан хийсэн ажил нь олны нүдэн дээр ил байгааг хүмүүс мэдэж байгаа.
Батзоригийн улс төрд орох бүхий л тал дээр багын найз Батбаяр нь засч зөвлөж явсан ч өдгөө үл мэдэх шалтгааны улмаас ганзага салцгаасан гэх. Түүнээс хойш зөвлөж, чиглүүлэгчгүй болсон мань эр тун хэл аманд өртөмтгийн байгаа бөгөөд төрийн халааснаас суудлаа өгөхөөсөө өмнө ахиухан цохихыг хичээж буйтай нь энэ нь холбоотой мэт. Бүр сүүлдээ “Батзориг явсан газар балагтай, батгана суусан газар баастай” гэсэн явган яриа ч тэнэх болж. Тиймээс мань эр аргагүйдэж юм хум үзэж хардаг нөхөрт хандсан гэнэ. Тэр нь ямар ч хүний хувь төөргийг алдалгүй хэлдгээрээ алдартай бөгөөд ийн айлджээ. “Чамд төрийн хэл амтай ажил огт зохихгүй юм байна. Энэ их барцадаасаа ажлаа өгч байж л сална” хэмээн лүндэн буулгасанд мань эр золтой д зүрх нь зогсчихоогүй байсан гэсэн шум тараад байна.
URL: