Би Жи Би Жи компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хорооны 48 айлын, 12 давхар, 16-р байрны зүүн талд “БИ ЖИ БИ ЖИ” компани эзэмшил газраа хэтрүүлэн орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барих гэж тус байрны хажуугийн үерийн даланг нурааснаас даацын хавтанд нь суулт өгч нурж эхлэх аюул нүүрлэж, айлуудыг нь нүүлгэн шилжүүлсэн та бүхэн мэднэ.
“Би Жи Би Жи” ХХК-ийн менежер н.Ганбат үүссэн нөхцөл байдалд тус компанийн зүгээс хариуцлага хүлээж, холбогдох бүх зардлыг гаргана гэдгээ мэдэгдсэн. Мөн хотын дарга Э.Бат-Үүл “Хууль, дүрэм, журам зөрчсөн газрыг төрийн байгууллагууд хаацайлсаар нэг нь үүрэг өгч, нөгөөх нь зөрчдөг, тэр үйлдлийг хяналтын газар нь мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг нөгөө л нэг байдал яг энэ асуудал дээр бодитоор харагдаж байна. Тиймээс иргэдийг сэтгэл санаа, эд материалаар хохирооход хүргэсэн эрх бүхий албан тушаалтнуудыг тогтоож хариуцлага тооцно” гэдгээ мэдэгдсэн байсан билээ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар Би Жи Би Жи компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
URL: