Төрөөс авлагатай компаниудын санхүүжилтыг зогсоосон Б.Болорыг ҮХЦ-д өгнө

1438679886_screen-shot-2015-08-04-at-19.01.36УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна.

 

Энэхүү чуулганаар зөвхөн УИХ-ын даргын захирамжинд орсон хуулиудын төслийг хэлэлцэх ёстой бөгөөд энэ талаар УИХ-ын тухай хуулийн 16.5 -д хангалттай бүрэн дүүрэн тусгасан байдаг. Гэтэл Төсвийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Болор гэгч этгээд өөрийн даргалсан хуралдааны үеэр гэв гэнэт хэлэлцэж буй асуудлаасаа хальж Монгол Улсын бүтээн байгуулалтад хувь нэмэрээ оруулан зам, гүүр, сургууль, цэцэрлэг гээд олон тооны обектуудыг барьж ашиглалтанд оруулаад мөнгөө авч чадаагүй байгаа компаниудын векселийн санхүүжилт буюу ЗГ-ын баталгаа гаргасан өрийн бичгүүдийг шалгаж байж баталгаажуулах, тэр болтол нэг ч векселийн санхүүжилт хийхгүй байх тухай тогтоол гарган батласан байна.

 

Энэхүү үйлдэл нь УИХ-ын гишүүн бөгөөд байнгын хорооны дарга нь “Хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллана” гэсэн Үндсэн хуулийн хамгийн том тулгуур заалтыг зөрчсөн хэмээн үзэж хэсэг иргэд түүнийг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр болоод байна. Энэ талаар удахгүй хэвлэлийн бага хурал хийж мэдээлэх ажээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих