Б.Болор гишүүнийг огцруулах асуудлаар иргэд ҮХЦ-д хандлаа
УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр хэлэлцэх ёсгүй асуудал хэлэлцэж хууль зөрчлөө хэмээн үзэж Б.Цогтгэрэл нарыг хэсэг иргэд УИХ-ын гишүүн Б.Болорыг огцруулах цаашлаад УИХ-ын гишүүний эрхийг нь түтгэлзүүлэхээр ҮХЦ-д хандлаа.
Тэд хэлэхдээ УИХ-ын тухай хуулийн 16.5 буюу “Ээлжит бус чуулганаар зөвхөн Улсын Их Хурлын даргын захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг хэлэлцэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас векселээр санхүүжих эрх аваад буй компаниудыг ахин шалгах тэр болтол векселийн санхүүжилтийг зогсоох тогтоол гаргасан нь хууль зөрчсөн, УИХ-ын дарга З.Энхболдын гаргасан захирамжинд энэ талаар УИХ хэлэлцэх ямар нэгэн зүйл заалт байхгүй, УИХ-ын гишүүн хууль дээдлэх зарчмаас ухарсан, УИХ-ын гишүүний тангарагаасаа няцсан зэрэг олон үндэслэлийг ҮХЦ-д гаргасан өргөдөлдөө тусгасан байна.
Ийнхүү АН-ын бүлгийн гишүүдийн гаргасан санал эхнээсээ ҮХЦ-д маргаан дагуулж эхэллээ. ҮХЦ энэ асуудлыг ултай суурьтай авч үзэх нь тодорхой бөгөөд сүүлийн үед УИХ нь ҮХЦ-д ихээхэн хүндлэлгүй харьцдаг болсоны хариуг ч үүгээр өгч мэдэх юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
UIH-n huraldaaniig ugluu9.30-d ehluulj, udees hoish 14.30-d urgeljluulsugei. gej yu gesen utgatai uguulber ve ta mini ee.