Ерөнхийлөгчийн уриалгыг уландаа гишгэв
Улстөрийн хүрээнд өрнөж буй энэхүү үйл явдлыг дүгнэвэл АН төрийн дээр гарсныг харж болно. АН-ын Гүйцэтгэх зөвлөл наадмын өмнө Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд МАН-ын зургаан сайдын оронд УИХ-ын гаднаас дараагийн сайдыг томилох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж байсан билээ. Гэтэл ээлжит бус чуулган нээгдэхэд АН-ын бүлэг хуралдаж УИХ-ын гишүүдээс дараагийн зургаан сайдыг томилох шийдвэр гаргалаа.
АН улсын бодлого, үйл ажиллагааг хэвийн явуулахаас илүүтэй өөрсдийн фракц хоорондын ашиг сонирхолд нийцүүлэхийг илүүд үзэж байна гэх шүүмжлэл өрнөөд байна. Ээлжит бус чуулган эхлэхээс өмнө саарал ордонд МАН-ын зургаан сайдын оронд дараах томилгоо хийнэ гэж тохиролцсоныг эх сурвалжууд мэдээлж байсан.
1. Шадар сайд У.Хүрэлсүхийн оронд Э.Батшугар (МАХН)
2. БОАЖНХЯ-ны сайд Д.Оюунхоролын оронд Г.Баярсайхан (АН)
3. Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын оронд Д.Арвин (АН)
4. Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн оронд С.Ганбаатар (бие даагч)
5. Сангийн сайд Ж.Эрдэнэбатын оронд Б.Гарамгайбаатар (АН)
6. Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгийн оронд А.Гансүх (АН)
7. Монгол Улсын сайд М.Энхсайханы оронд Н.Батцэрэг (МАХН) нар суухаар болжээ.
Тэгвэл бүх сайд нарыг УИХ-ын гишүүдээс сонгох зарчим хэрэгжиж эхэлбэл эрх баригч АН-ын тэр дундаа олон жижиг фракцад харьяалалтай УИХ-ын гишүүдийн дунд сайд болох өрсөлдөөн өрнөх таамаг харагдаж байна. Үүнээс гадна бие даагчдад ч сайд болох боломж гарч магадгүй байна.
АН-ын бүлгээс гаргасан өөр нэг мэдэгдэл нь бүлгээс гаргасан шийдвэрийг дэмжээгүй гишүүдийн үйлдэл болон эс үйлдэлд намын дүрмийн дагуу зохих хариуцлага тооцох шийдвэр гаргасан байна. Тэрхүү хариуцлага нь бүлгийн шийдвэрийн эсрэг явсан гишүүдийг УИХ-д дахин нэр дэвшүүлэхгүй гэсэн. Тэгэхээр зургаан сайдын суудлын төлөөх өрсөлдөөн АН дотор чимээгүйхэн болж өндөрлөх нь.
www.24tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ulandaa gishgeed bh yu bhawdee ene ajil shuu dee