2016 оны сонгуульд Х.Батулгаар сойлгосон А.Сүхбатын хурд ямар байх вэ?
Цензургүй яриа дэлгэж улстөрд орно хэмээж мөн баруун зүүнээ манлайлах асуудлаас болж Г.Өсөхбаяр аваргатай маргалдсан, давхраа хийлгэсэн гэх мэт өнөө жилийн наадмаар багагүй дуулиан тарьсан дархан аваргын талаар шуугиан дэгдээсэн мэдээлэл цацагдаж эхэллээ.
Цахим сайтуудаар түүнийг 2016 оны сонгуульд нэр дэвшинэ гэх мэдээлэл ч гараад эхэлсэн. Тодруулбал, улс төрд хөтөлж оруулсан Х.Баттулга гишүүний зөвлөгөө ёсоор 2016 оны сонгуулийн бэлтгэлээ базаахаар ийн олны анхаарал байсхийгээд өртөж, төрсөн нутаг Төв аймагтаа олон ажил хийж эхэлсэн гэх.А.Сүхбат нь МоАХ фракцид харьяалагдах болсон бөгөөд улс төрд хөтөлж оруулсан ах, цаашлаад ойр дотно нөхөрлөх болсон Ерөнхийлөгчийн чиглүүлсэн ёсоор энэхүү фракцийг түшиж ирэх сонгуульд АН-аас Төв аймагт нэр дэвших нь ээ.
Төв аймаг хэзээнээс л улаан байсан. МАН-аас нэр дэвшсэн хүмүүс баараагүй мандаттай ирдэг дархлагдсан газар. Өнгөрсөн сонгуулиар орон нутгаа АН-д өгсөн ч парламентад мөн л МАН-д өгч М.Энхболд, Су.Батболд нар сугадалцан гарч ирсэн.
Тэгэхээр газрын зурагт мөнхийн улаан гэж зурагддаг энэ тойргийн цэнхэртүүлж чадах эсэх нь А.Сүхбатын хийх ажил болжээ. Ард түмний хайртай бөх хэвээр үлдэхийг хүсэхгүй байгаа аварга улс төрд уран мэхээ гаргах эсэх нь цаг хугацааны асуудал болж Х.Батулгаар сойлгосон А.Сүхбат хэр давхихыг харах үлдлээ.
С.Гүнжээ
agshin.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ёстой онигоотой Бузартай хүүрнүүд юм даа. Үхсэн ацаарраа Даяар Дуууурсагдах Далай Даян Дархан Аврага байдым. Гутчихлаа. Монгол Үндэсний бөхөө Улстөржүүлэх гэсэн далдын муухай санаа шд. Түй муу пяздаа. 7-н уулын цаагуур далд орог. Улстөрд орсон л бол Монгол бөхөөс эгнэгт зайлдаг журам дүрэмтэй хууль номтой болгомоор байнаа. Тэгэхгүй бол нэг үед Монголын ард түмнийг сэтгэлийн цэнгэл эдлүүлж явсан 7 н залуу заанууд бүгд солиорол элийрэл болчихоод эргээд монгол бөх рүүгээ Мэс барьж дайраад эхэллээ.
Энийг хэн сонгодог юм.
Авгай хүүхдийнхээ учрыг эхлээд ол.
Uu teneg