Хөшөө дурсгалтай дайн зарлажээ

7617121262e241bcoriginal“Төв талбай дээр байдаг Сүх жанжны хөшөөг устгах гэнэ” гэж олон түмэн сэтгэл нь зовнисон янзаар хүүрнэлддэг боллоо. Хөшөө чинь соёлын өвлөгдсөн дурсгал байх аа, хэлээд яах вэ. Дээр үеийн чулуун хөшөө олдохоор баярлана гэдэг нь. Лениний хөшөөг хэмхэлж унагаачихаад ёслол төгөлдөр үг хэлж баярлаж байсан гэж ярихыг сонссон. Сүхбаатар чинь Ленинтэй уулзсан нөхдийн нэгэн болохоор Октябрийн хувьсгалын удирдагч, 1921 оны ардын хувьсгалын удирдагч хоёрын хөшөө дурсгал хэн аль нь Монголд байх ёсгүй гэж үздэг атал хонзон өвөрлөсөн заримуудын хийх юмаа олж ядсан ийм үйлдлийн нэгэн хэсэг байхгүй юу, ялт гэдэг нь ч юу юм дээ. Гавьяатуудын хөшөө байтугай галав юүлээд сөнөсөн үлэг гүрвэл /деназовар/-ийн олдворыг ч устгахгүй арчлан хадгалж байх соёл бидэнд бий шүү дээ. Хөшөө бут ниргэдэг балмад харанхуй ёс дэлгэрвэл маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарыг Халх голд сайн байлдаж, Монголын тусгаар тогтнолыг Японы самурайгаас хамгаалсны төлөө босгосон хөшөөг бас нураах их ажил өрнөнө шүү. Ийм балмадууд дэлхийн бусад үндэстэн, улсад байдаг бол уу? Байхгүй байх аа. Тэр ч бүү хэл бууж өгч тусгаар тогтнолоо алдсан Өндөр гэгээн Занабазарын хөшөөг ч нандигнан хадгалаад байгаа юм биш үү. Тэгвэл тэнэг харанхуйчууд хар савраа татах нь дээр дээ.

 

Д.АЮУШ

- See more at: http://www.unen.mn/content/52657.shtml?alias=unen#sthash.f6AMfENN.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих