Эмтэй ус уулгаад хүчирхийлсэн хэрэг Эрдэнэтийн “Хур” зочид буудалд гарчээ

khur(1)Өсвөр насныхан эцэг эх, сургууль багш нарын хараа хяналтаас бүрэн гарчээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумын МҮСТ болон “Наран” цогцолбор сургуульд суралцдаг 16-17 насны хөвгүүд насанд хүрээгүй охиныг согтуу биеэ хамгаалах чадваргүй байсныг ашиглан хүчирхийлсэн хэрэг тус сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Хур” зочид буудалд гарчээ. Охинд архи шахаж уулгасан төдийгүй эмтэй ус өгсөн ч байж болзошгүй тухай хэрэгт холбогдогчид болон хохирогч мэдүүлсэн гэнэ. Шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ “бид Эрдэнэт буудалд ирэхэд өрөө байхгүй гэсэнд 5-р микрын арын буудалд ирж хоёр давхрын булангийн хоёр ортой өрөөнд орсон, гоймон чанаж идсэн, намайг тэр охины ууж байсан цэвэр усыг аваад уутал Б.Э ирээд наадах чинь эмтэй ус гэж шивнэж хэлсэн, юу хийсэн юм бэ гэж Б-гээс асуухад мэдэхгүй гэсэн” гэж мэдүүлжээ. Харин хохирогч тэр усыг уугаад шууд өөрийгөө хянах чадвараа алдаж. Тэрээр мөрдөн байцаалтанд “надад архи өгөхөөр нь цэвэр усаар даруулж уусан, гуравдахь хундагыг уусны дараа толгой эргэж Ц-г налаад хэвтсэн, миний ухаан балартаж хамаг бие сульдсан, тэд нар наадах чинь тасарчихлаа гэж ярьж байхыг л сонссон, цаашид юу болсоныг мэдээгүй,нэг ухаан ороход Х.А надтай бэлгийн ажил хийж байсан, дараа нь Ц-д чи ямар аймаар хүүхэд вэ, намайг битгий доромжил гэж хэлж байснаа санаж байна” гэжээ. Нийтдээ дөрвөн хүү байснаас хоёрыг нь яг санаж байна, нөгөө хоёр нь бас хийсэн байх гэж мэдүүлжээ.  Харин хөвгүүд цэвэр усанд эм хийгээгүй, тоглож хэлсэн гэж булзааруулжээ.  Зочид буудлууд ч гэсэн орлогоо бодоод насанд хүрээгүй хүмүүсийг чөлөөтэй оруулдаг болсон нь иймэрхүү гэмт хэрэг гарах нэг үндэс суурь болдог байна.

 

NUUTS.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих