Бааварын ялыг хэвээр үлдээжээ
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр нарын гомдлыг давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн Бааварын гаргасан гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Анхан шатны шүүхээс Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан гэж 1.6 жилийн хорих ял оноосон. Харин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэх үндэслэлээр Д.Манлайжаргалд 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, М.Бадрал 3 сар 1 хоногийн хорих ял оноосон юм. Давж заалдах шатны шүүхээс Д.Манлайжаргалын чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болж өөрчилсөн байна.
Эх сурвалж: www.polit.mn
URL: