Вагон дээр сельфидэх гээд өндөр хүчдэлд цохиулж амиа алджээ
Өсвөр насны хүүхэд өөрөө өөрийнхөө зургийг авах гэж оролдож байх үедээ нас барсан эмгэнэлт явдал болжээ. Москвад сурагч охин ачааны галт тэрэгний вагон-цистерн руу авирч, дээр нь гараад шулуун төмөр замаар явах үед нь өөрсдийн зургийг авахаар шийдсэн байна.
Москвагийн Тээврийн Мөрдөн байцаах газрын төлөөлөгчийн ярьсны дагуу, эмгэнэлт явдал Москва хотын Төмөр замын Толстопальцево станцаас Киев чиглэлд явдаг төмөр зам дээр гарсан байна.
Охин 27 гаруй мянган вольтын цахилгаан хүчдэлд цохиулж дороо нас барсан байна. Төмөр замын хяналтын онцгой байдлын асуудал үнэндээ тааруу байгааг харуулжээ. Энэ нь өөрийн сельфиг хийх гэж оролдож байгаад нас барсан анхны тохиолдол биш билээ.
URL: