Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Лу.Болд нар Молиго Батбаярт чирэгдсэн үү?

Ардчилалтай хамт Монголын улс төрд түрэн орж ирээд, төрөөс төрсөн тэрбумтнуудын нэг болсон олноо “Молекул буюу Молиго” Батбаяр хэмээн алдаршсан УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр болон түүний хүүхдүүд төрийн хуулийг хэрхэн “гууль” болгож байгаа талаар бид түрүүчийн нийтлэлдээ дэлгэрэнгүй өгүүлсэн билээ.

2fc2vqfqo8s6k94c281jk4kh51

Дахин сануулахад Мо Батбаярын хүү Б.Батхишигийн “Талст маргад” компани Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын ордыг аавынхаа найз Лу.Болдын буянаар эзэмших болсон билээ. Тус Бүрэнхааны орд байрладаг Бүрэнтогтох сумын иргэд, мөн “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ынхан Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах нь байгаль экологид нөхөшгүй хохирол учруулж, Хөвсгөл далайн экосистемийг эвдэнэ гэж үзсэн тул “Талст маргад” компанийн эзэмшлийн лицензүүдийг цуцлуулахаар шат шатны шүүхэд хандсан юм. 2013 онд Дээд шүүх уг иргэдийн нэхэмжлэлийг авч хэлэлцээд, хуулийн дагуу шийдвэрлэхдээ “Талст маргад” компанийн эзэмшиж байсан Бүрэнхааны фосфоритын ордын лицензүүдийг цуцлах шийдвэрийг гаргасан билээ. Хачирхалтай нь “шинээр үүссэн нөхцөл байдал” гэдгээр Дээд шүүх уг асуудлыг 2015 онд дахин авч хэлэлцээд, түрүүнд нь гаргасан шийдвэрээ үгүйсгээд, “Талст маргад” компанийн эрх ашгийг хамгаалсан шийдвэрийг гаргав. Гэтэл 2013 онд ч, 2015 онд ч Дээд шүүхийн уг шийдвэрүүдийг шүүгчдийн нэг л бүрэлдэхүүн гаргасан байгаа юм. Үүнийг юу гэж ойлгох вэ?

Мо Батбаярыг “оготнын нүхээр ч багтаад гарахаар зальжин нэгэн” гэж ярьдагийг дээрх баримт нотолж байна. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Марзан Шаравын зургийг өгсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөв үү гэх хардлага олны дунд social media-гаар явж байна. Хэрвээ энэ үнэн бол Ц.Элбэгдорж Мо Батбаярын балгаар “шударга байцгаая” гэх уриагаа “авлигаар шийднэ” гэсэн зорилгоор сольсон ч юм шиг. Цаашлаад ардчилагчдын нэр хүндийг газарт хэвтүүлсэн хэрэг болж байгаа юм бишүү? Ямартай ч үнэт зургаар бэлэг барьсан, өгсөн авсан гэдэг нь авлигын шинжтэй үйл явдал болсон байж болзошгүй хэмээн олон нийт хардаж байна.

Мо Батбаярын балагт чирэгдэж байгаа өөр нэг нөлөө бүхий ардчилагч бол УИХ-ын гишүүн Лу.Болд юм. Тэрбээр их өгөөмөр нэгэн бололтой. Найз Мо Батбаярынхаа нэг хүүгийн компанид Монголын стратегийн орд газруудын жагсаалтад багтсан том ордын лицензүүдийг “зүгээр л” бэлэглэсэн гэж байгаа. Тэгвэл өөр нэг хүүгийнх нь компанид арван тэрбумын тендер, бас нэг хүүгийнх нь компанид БХЯ-ны тусламжийн эд хөрөнгийг мөнгө болгох эрхийг гээд Лу.Болдын Мо Батбаярт барьсан “бэлэг” үргэлжилнэ. Үнэхээр Лу.Болд ийм нүнжигтэй, бэлтэй эр үү? Гэтэл тэр тендер энэ тэрийг өөрийн халааснаас бус, төсвийн мөнгөнөөс авч, татвар төлөгчдийн мөнгөөр найзыгаа тэтгэсэн байна. Ингэж үзвэл луйварчингаас ялгаа юу байна. Эсвэл Лу.Болд Мо Батбаярт асар их өртэй юу? Үгүй бол Мо Бартбаярын халхавчаар өөрөө “нууц ноёнтон” хийж суудаг юм биш биз?

Мо Батбаярын хүүг төрийн тендерийн мөнгө завшсан хэргээр АТГ баривчлан саатуулж шалгаж эхлэхэд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “харж үзэхийг” гуйгаад явж байсан хүн нь тухайн үеийн БХ-ын сайд байсан Лу.Болд гэх яриа улс төрийнхний хүрээнд бий. Лу.Болд арыг нь ийн дааж байсан болохоор Мо Батбаяр “өөрөө болон хүүхдүүд нь энэ асуудалд огт хамаагүй”, бараг л хэлмэгдлээ гэх утгатай мэдэгдлийг өдөр тутмын хэвлэлүүдээр гаргаж байжээ. /Тухайн үед гаргаж байсан мэдэгдлийг нь хавсаргав/

Гэтэл үнэн хэрэгтээ яг юу болсон бэ? Лу.Болд Мо Батбаярыг хэрхэн “тэтгэж”, харин шударга гэгдэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “нүдэн балай, чихэн дүлий” хэрхэн толгойг нь илж байгааг тодорхой баримтаар дурдъя.

Баримт 1. Лу.Болд 2007 онд АМГТХЭГ-ын дарга байхдаа “Мо” Батбаярын хүүгийн “Талст маргад” компанид Бүрэнхааны орд газрын ашиглалт, хайгуулын 10 гаруй лицензийг олгосон гэдэг. Үүний балгаар Хөвсгөлийн эмзэг экосистемд сүйрлийн аюул нүүрлэж, нутгийн иргэд амар тайван суух боломжгүй болон шүүх хуулийнхны хаалгыг татсаар явна.

Баримт 1. Лу.Болд 2007 онд АМГТХЭГ-ын дарга байхдаа “Мо” Батбаярын хүүгийн “Талст маргад” компанид Бүрэнхааны орд газрын ашиглалт, хайгуулын 10 гаруй лицензийг олгосон гэдэг. Үүний балгаар Хөвсгөлийн эмзэг экосистемд сүйрлийн аюул нүүрлэж, нутгийн иргэд амар тайван суух боломжгүй болон шүүх хуулийнхны хаалгыг татсаар явна.

Баримт 2. БХЯ-ны ажилчдын 300 айлын орон сууцны 10.3 тэрбум төгрөг хаачсан бэ?

БХЯ-ны сайд Лу.Болд нь 2011 онд 230 айлын орон сууц бариулах гэрээг Мо Батбаярын Баттулгын ХӨМОТЭ компанитай байгуулж, арван давхар гурван байшингийн өртөг болох 7.9 тэрбум, 70 айлын орон сууц бариулахаар 2.4 тэрбум, нийт 10.3 тэрбум төгрөгийг нэгмөсөн өгсөн байдаг. Захиалагч байгууллагууд гүйцэтгэгч нартаа барилгын гүйцэтгэлээр мөнгийг нь өгдөг. Гэтэл БХЯ-ныхан суурийг нь ч ухуулалгүй мөнгөө өгсөн нь хачирхалтай. Тэр ч бүү хэл зураг төсөвгүй төсөлд БХЯ хууль зөрчин татвар төлөгчдийн мөнгөнөөс олгосон байдаг. Үүнийг тухайн үед БХ-ын сайд байсан Лу.Болдын “нөмөр нөөлөг, ач буян” гэхээс өөр юу гэхэв.

Харамсалтай нь өнөөг хүртэл уг барилга ашиглалтад ороогүй. Гэтэл ХӨМОТЭ нь ганц ширхэг туйпуу ч тавилгүйгээр төсвөөс авсан 10 орчим тэрбум төгрөгтөө сэтгэл ханахгүй барилгаа ашиглалтанд өгөхөд дахиад 2 тэрбум төгрөг хэрэгтэй гэж БХЯ-ны дараагийн сайд болох Д.Бат-Эрдэнээс нэхсэн гэх. Нөгөөх нь “авсан мөнгөндөө барилгаа барьж өг” гэжээ.

Энэ хэрэгтэй холбоотой өөр нэг хачирхалтай баримт бол БХЯ болон ХӨМОТЭ хоёрын хооронд байгуулагдсан Орон сууцны барилгын гэрээнд “гүйцэтгэгч тал банкнаас зээл авбал захиалагч хариуцна” гэсэн заалт. Энэ нь “ХӨМОТЭ” компанийнхан банкнаас зээл авч байж л ажлаа үргэлжлүүлнэ, өөрөөр хэлбэл, төсвийн мөнгө нэгэнт “алга болсон” гэдгийг харуулсан хэрэг хэмээн зарим хэвлэлийнхэн дүгнэжээ. Хэрвээ тус компани банкнаас зээл авч цаашид барилгыг үргэлжүүлэх юм бол Батлан хамгаалах яамныхан гэрээнд заасны дагуу банкны зээлийг төлөх ёстой болно гэсэн үг.

Мэдээж “төр түмэн нүдтэй” болохоор хууль хяналтынхан уг асуудлыг шалгажээ. АТГ-аас “ХӨМОТЭ” компанийн захирал Б.Баттулгыг баривчлан саатуулж байсан ч одоо хэргийн сураг алдраад байна. БХЯ-ны ажилтнууд байраа нэхэж, АТГ-аас сурахаар “хэрэг нууцын зэрэглэлд орсон тул” гэсэн хариуг өгдөг болсон гэх. Энд л УИХ-ын гишүүн Лу.Болд, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын гар хуруу орлоо гэж олон нийт хардаж байна.

Бүтэн дөрвөн жил болоход орон байртай болохоо хүлээсэн тус яамны офицер, албан хаагчдын хүлээлт талаар болчихоод байж байна. /Барилгын явцыг зургаас үзнэ үү/

Гэтэл байрыг хурдан ашиглалтанд оруулахын тулд гээд албан хаагчдаас тав таан сая төгрөг хурааж авсан сурагтай байдаг. Өнөөдөр Монгол цэргийн музейн хашаанд баригдаж буй барилга дуусаагүй хэвээр байна. Дээрээс нь энэ дөрвөн орон сууцыг дулаан, цахилгаанаар хангахгүй гэдгээ холбогдох байгууллагуудаас мэдэгдэж, НЗДТГ-аас гаргасан ийм 80 барилгын жагсаалтад оруулсан байна лээ. Тэгэхээр анхнаасаа техникийн нөхцөлөө ч аваагүй болж таарах нь. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж цацаж болно гэж үү.

Ингээд нийслэлээс авсан зөвшөөрөл ч үгүй болохоор уг барилгын дулааны асуудлыг уурын зуухаар шийдэх гэж байгаа гэх. Барилга нь зураг төсөлгүй, дээр нь хотын төвд атлаа төвийн дулааны шугаманд холболтгүй, нүүрс түлж уурын зуухаар халдаг байх юм гэнэ. Наанадаж л уутаагаа яая гэж байгаа нийслэлд бас нэг нэрмээс болно шүү дээ. Арай ч дээ гэхээс өөр хэлэх үг олдохгүй юм.

Сураг сонсвол ХӨМОТЭ-гийнхэн тендерийг авсан атлаа өөр компанид ажлаа ацаглаж, барилга баригдахгүй байгаа нь тэдний буруу мэтээр ярих болсон гэнэ.

УИХ-ын гишүүн, дарга даамлын хүүхдүүд төрийн тендерийг хууль бусаар авчихаад, тэндээс авах мөнгөө авч, үлдсэн жаахнаар нь аль нэг компанийг хөлслөн ажлаа ацагладаг, хууль бусаар баяждаг жишгийн нэгэн тод илэрхийлэл нь энэ Мо Батбаярынхан болоод байна.

Баримт 3. ГХЯ-ны Хүндэтгэл ёслолын өргөөг барих тендерийг Лу.Болд бас л бэлэглэжээ

Лу.Болд Гадаад харилцааны сайд болсоныхоо дараа Мо Батбаярыгаа бас л ивээж, ГХЯ-ны Ёслол хүндэтгэлийн өргөөг барих тендерийг өгсөн гэж байгаа. Өмнө нь БХЯ-ны нэрээр улсын төсвөөс 10 гаруй тэрбумын тендер авч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй компанид ийм их “хишиг хүртээснийг” юу гэж ойлгох вэ?

Баримт 4. Лу.Болдын дэмжлэгтэйгээр “Мо” Батбаярынхан БНХАУ-ын ЗГ, БХЯ-наас өгсөн олон сая юанийн тусламжид ч бас гар дүржээ

Батлан хамгаалах яамны тухайн үеийн удирдлага буюу өнөөх л Лу.Болд нь “Спейшл” компанийнхантай холбогдсон өөр жим ч байдаг юм билээ. Бидэнд олдсон мэдээллээр БНХАУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яам манай БХЯ-нд олон сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр гэрээ байгуулсан. Энэ мөнгөний нэг хэсгээр дээр дурдсан “Энхийн төлөө” цогцолборыг байгуулсан гэдэг. Тус улсын Батлан хамгаалах яам тусламжийн зарим хэсгийг мөнгөөр бус, тухайн үед Монголд нэн шаардлагатай байгаа барилгын арматэр төмөр өгсөн юм байна. Үүнийг нь манай БХЯ-ныхан зах зээлд борлуулж мөнгө болгож авдаг аж. Хэний ч бодсон унацтай нь тодорхой энэ наймааны эрхийг “Спейшл” компанийнхан “Эм И Эс Юу” ХХК гэсэн нэрээр авсан гэнэ. Үүнийг нь хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа л гэдэг. Зарим эх сурвалжийн өгүүлснээр барилгыэ арматур зарж борлуулсан мөнгө нь Батлан хамгаалах яаманд орж ирээгүй гэх. Яагаад оруулахгүй байгаа юм бэ гэхээр “300 айлын орон сууцны санхүүжилтэд зарцуулсан” гэдэг аж. “Танайх санхүүжилтээ 100 хувь аваа биз дээ?” гэхээр “Тэгсэн, гэхдээ сүүлд нь 50 хувийг нь танайх буцаагаад авчихсан шүү дээ” гэж тус компанийнхан хэлдэг гэсэн.

Хачирхалтай нь, 300 айлын орон сууцны санхүүжилтийн 50 хувийг Батлан хамгаалах яамныхан буцааж авсан гэдгийг мэдэх хүн байдаггүй байна.

Эргэн сурважилж үзвэл Монгол цэргийн музейн хашаанд нөгөө дутуу баригдсан барилгын хажууд зэвэрч муудсан баахан арматур төмөр хэвтэнэ. Бодвол нөгөө зарж борлуулаад мөнгийг нь БХЯ-нд буцаан тушаах ёстой байсан БНХАУ-ын БХЯ-наас тусламжаар өгсөн арматурууд байх. /Зургаас үзнэ үү/.

Эцэст нь дүгнэхэд, Мо Батбаярынхан төрийн тендерээр баяжин хөлжиж, дураар дургиж байхад Монгол улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч, уг эрхийг олгосон УИХ-ын гишүүн Лу.Болд нар “нүдэн балай, чихэн дүлий” суугааг нь “хамтрагчид” гэж ойлгох уу? Мо Батбаярын энэ мэт балагтай үйлдлүүд Ц.Элбэгдорж, Лу.Болд нарыг чирээд зогсохгүй ардчилал, ардчилагчдын нэр хүндийг шавар шавхайтай хутгаж, 2016 оны сонгуулийн өмнө “бул хар чулуу” болохоор байна.

24tsag.mn


URL:

Нэр: irgen Огноо: 4 August 2015

tegeed yagad ed nariig zgr orhij bgan be Elbegdorj unasnii daraa shslgaraadaa

Сэтгэгдэл бичих