75 жилийн турш юу ч идэж, уугаагүй хүн

images

Эдүгээ 83 нас зооглож буй, Энэтхэгийн иргэн Прахлад Жани Амба Жи сүмийн дэргэдэх агуйд амьдардаг бөгөөд долоон настайгаасаа хойш огт хоол идэж, ус уугаагүй ажээ. Тэрээр Хинди шашны гурван эх дагина адислах үед гэрээ орхин гэгээрлийн замд гарсан байна

. Прахлад Жани хэлэхдээ, миний нүдэнд Ма Кали, Ма Лакшми, Ма Сарасуати гурван эх дагина үзэгдэж би тэднийг дагаж алхсан. Тэд намайг адислах үед би биеэ бэлдэн хоол хүнсний тухай асуухад тэд, чи энэ мөчөөс эхлэн үлдсэн амьдралаа хоол хүнсний талаар бодож өнгөрүүлэх шаардлагагүй боллоо гэж надад хэлсэн. Би тэр үед долоон настай байсан ба юу ч идэж уухаа больсон гэжээ.

Эмч нар энэ үйл явдлыг байж боломгүй гэж үзсэн тул түүнд нарийн шинжилгээ хийж үзсэн байна. Хэдэн долоо хоногийн туршид олон эмч, шинжээчийн баг түүнтэй ажиллан үр дүнг тодорхойлжээ. 24 цагийн турш түүний алхам бүрийг камерт бичсэн ба 15 хоногийн турш ийнхүү ажиглалт явуулахад тэр үнэхээр юу ч идэж, уугаагүй байна. Түүнд судалгаа хийсэн багийн эмч Судир Шахи “Прахлад, бясалгал иогийн хүчээр биеэ бүхэлд нь өөрчлөлтөд оруулсан байна” хэмээн ярьжээ.


URL:

Сэтгэгдэл бичих