Осолдсон онгоцноос амь гарч ирж байгаа нисгэгч /бичлэг/
Оросын агаарын шоуны үеэр Ми-28 онгоц сүйрчээ. Угослын аймшигтай бөгөөд эмгэнэлтэй бичлэгийг тещлевизийнхэн бичиж амжсан байна. Ми-28 уран жолоодлогын шоу Рязань мужийн “Беркут” -д болж байжээ. Уран жолоодлого хийж байсан онгоцнуудаас нэг нь гэнэт доош унаж эхэлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар онгоцны хяналтын системд алдаа гарсан аж.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Шойгу хэлэхдээ, Нислэгийн командын удирдлага удаа дараа алдаа гаргалаа. Түүний хувьд энэ хангалттай гэжээ.
Бичлэгээс харвал онгоц газарт унаж дэлбэрсэн бөгөөд шатаж буй онгоцноос нэг нисгэгч гарч ирэн гуйвж дайван холдож байгааг харж болно. Аврах ажиллагаа явуулсан ч нөгөө нисгэгч нислэгийн багийнхнийг аварч чадаагүй байна.
Амьд үлдсэн нисгэгч Александр сээр нурууны хугарал, тархины хагаралтай атлаа амь тэмцэн хөл дээрээ тогтож ядан гарч ирж байгааг бичлэгээс харж болно. Амьд үлдсэн нисгэгч шокийн байдалд байсан бөгөөд хэд хоногийн дараа ослын талаар мэдүүлэг өгчээ. Тэрээр хэлэхдээ “Уран жолоодлого хийж байхад онгоц жолоодлогоо алдсан. Хөдөлгүүрийг ажилуулах гэж хичээсэн ч дийлээгүй” гэжээ.
URL: