Байгаль орчны асуудлыг төр засаг анхааралдаа авахыг шаардлаа

_MG_6269_700x700

Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс байгаль орчны төлөв байдал доройтож байхад анхаарал хандуулахгүй мөртлөө “төр засаг бужигнуулах тоглоом” тоглох нь хэрээс хэтэрч байгааг УИХ дахь АН-ын бүлгээс шаардаж байгаа талаараа олон нийтэд хандлаа. Тус зөвлөлөөс нийт нутгаар зуншлага оройтож,  бороо ус тав тух алдуулж зарим нутагт малчдыг хохироож, тариа будааны 80 хувийг алдах магадлал өндөрсөж, элдэв халдварт өвчний тархалт их байгаа энэ үед гол асуудалдаа анхаарал хандуулж, дорвитой ажил хийхийг төр засгаас шаардаж буйгаа хэвлэлийн хурлын үеэр дуулгасан юм. Мөн гурилын үнэ 0,6-5,5 хувиар, цахилгааны үнэ он гараад хоёр удаа, төмс хүнсний ногооны үнэ 400-500 төгрөгөөс нэмэгдсэн зэрэг нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд иргэд, иргэний нийгмийн оролцоог сайжруулж ажиллах ёстой гэв.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих