Хөхнөөсөө болж шоронд оржээ

2015 оны 8 дугаар сарын 1-ны өдөр Хонконгийн “Wan Chai” дүүрэгт 200 хүний эсэргүүцлийн жагсаал болжээ. Учир нь тэд “хөхөөрөө цагдаа зодсон”-ы улмаас 3 сарын хорих ял авсан бүсгүйн эрхийг хамгаалахын тулд цугларсан хэмээн гадны сайт дээр нийтлэгдсэнийг бид та бүхэндээ  хүргэж байна. Үүнийг нь эсэргүүцсэн Хонконгийн ард түмэн эмэгтэй хүний хөхөвч зүүж, “Хөх бол зэвсэг биш” хэмээх тайлбар биен дээрээ бичсэн бөгөөд тэр дундаас эмэгтэй хүний хөхөвч зүүсэн нэгэн эр хэлэхдээ: “Би хэдийн онцгүй муухай харагдаж байгаа ч, шүүх цагдаа үүнээс ч долоон дор бохир заваан байна” хэмээн ярьсан байна.
 


URL:

Сэтгэгдэл бичих