Сурталчилгааг ”сурталчлав” (видео)

0370b0038ded51c0bigБританийн 22 настай залуу Эндрю Ллойд 50 хоногийн дотор телевизийн олон сурталчилгаа, сэтгүүлүүд болон бараа үйлдвэрлэгчдийн зохион байгуулсан элдэв урамшуулалт худалдаанд хамрагдсан бөгөөд ердөө дөрөвхөн удаа хожил байгуулжээ. Мань хүн энэ туршилтын дүн мэдээг агуулсан дүрс бичлэгийг өнгөрсөн сарын 24-ний өдөр YouTube дээр байршуулснаар ердөө нэг долоо хоногийн дотор бараг сая гаруй хүнд хүрчээ.

Тэрхүү бичлэгтээ Ллойд янз бүрийн урамшуулал юм уу бонусыг өгөхөөр амласан 1000 орчим үйл ажиллагаанд оролцсон ч дөнгөж дөрөвт нь хөгийн зүйл хожсон гэдгээ өгүүлэв. Тэрбээр эрдэнэшиш, хүүхдийн ном, хуучирсан кинотой диск, мотошоу болон регбигийн тоглолт үзэх тасалбар зэргийг хожсон аж.

Эндрюгийн өгүүлж байгаагаар бол тэрбээр хэрэглэгчдэд иймэрхүү сурталчилгаанд итгэхгүй байхыг биеэрээ нотлон харуулахыг хүссэн гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих