Бааварын гомдлыг хэлэлцэх шүүх хуралтай

143864666855c0018c54afc

“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар нарын гомдлыг өнөөдөр давж заалдах шатны шүүхэд хэлэлцэнэ. Одоо хорих ангид хоригдож буй Баавар давж заалдах шатны шүүх хуралдаа онлайнаар оролцох юм. Баавар нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шүүж, Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан гэж 1.6 жилийн хорих ял оноосон. Харин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэх үндэслэлээр Д.Манлайжаргалд 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, М.Бадрал 3 сар 1 хоногийн хорих ял оноосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү давж заалдах шатны шүүхэд хандаад байсан билээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих