Тосгоны бүх хүн өрөөсөн бөөрөө заржээ

Дэлхийн хаа нэгтээ бүх оршин суугч нь өрөөсөн бөөрөө зарсан буюу хулгайлуулсан тосгон байдаг гэхэд итгэмээргүй сонсогдож байгаа биз?

Энэ бол Балба улсын Хокс тосгон. Балбад болсон аймшигт газар хөдлөлтөөс болж ард иргэдийн амьдрал улам хүндэрсэн тул өрөөсөн бөөрөө зарах тохиолдол энд элбэгшжээ. Тэр бүү хэл Хокс тосгоны гудамжинд яваа хүнийг гэгээн цагаан өдрөөр хулгайлж, өрөөсөн бөөрийг нь авсан тохиолдол цөөнгүй. Заримд нь бөөрний төлөө алтан уул амлаж, боловсролгүй нэгнийг мунхруулан “Бөөр чинь дахиад ургана” гэх зэргээр ятгадаг аж. Мөн өөр мэс засал хийх нэрийдлээр хууран аваачиж бөөрийг нь авсан хэрэг ч зөндөө. Одоо энэ хавийн нутгийг “бөөрний донор” гэж нэрлэх болжээ.

Хамгийн аймшигтай нь үе үе зориудаар хүнийг хөнөөж, 2 бөөрийг нь авдаг гэнэ. Эргүүлийн цагдаа нар энэ хавьд тогтмол эргүүл хийдэг ч бөөрний брокеруудаас хүмүүс айсаар байна.

Гита бүсгүй ердөө 2000 доллараар өрөөсөн бөөрөө заржээ. “Манай байшин муудаад нурж унах шахсан байсан. Гэтэл газар хөдлөлтөөр балгас болсон доо. Тэгээд шинэ гэртэй болохыг хүссэн юм. Энэтхэгт очиж мэс засал хийлгэсэн, ердөө хагас цаг л болсон байх. Гэхдээ дараа нь 3 долоо хоног эмнэлэгт хэвтсэн” гэж ярилаа.


Бөөр авсны дараа үлдсэн сорви. 


4 хүүхэдтэй Гита бүсгүй бөөрөө зарж, шинэ байшин худалдаж авчээ. 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих