Архинд виагра нэмсэн байжээ
Хятад улсад архи үйлдвэрлэгчид олон тооны архинд виагра буюу бэлгийн дур хүсэл нэмэгдүүлэгч хийж худалдаалсан хэрэг гарчээ.
Хятадуудын өргөн хэрэглэдэг спирт өндөртэй хатуу ундаанд тус бэлдмэлийг хольсон аж.
Хятад улсын Гуанси мужийн Люжоу хотын цагдаагийнхан 5300 гаруй шил архийг хураажээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор архи үйлдвэрлэгч хоёр газрыг шалгаж байгаа аж.
Нийт 113 мянган долларын өртөг бүхий архи хураагдсан байна.
Виаграг насанд хүрэгчид өдөрт нэг тун, 65-с дээш насныхныг түүнээс бага хэмжээтэйгээр хэрэглэхийг эмч нар зөвлөдөг юм.
Хүнсний аюулгүй байдал Хятад улсын хувьд “толгойн өвчин” болоод байна.
Энэ оны зургаадугаар сард 100 мянга гаруй тонн махыг хилээр хууль бусаар оруулахыг завдсан бөгөөд тус махны зарим нь 40 жилийн настай буюу өмхийрсөн мах байсан байна.
Мөн 2008 онд меламинтай сүүний хэрэг дэгдэж 300 мянган хүн хордож зургаан хүүхэд нас барсан байдаг юм.
И.Мөнхцэнгэл
URL: