Хятадад архинд “Виагра” нэмсэн байжээ

527-1438566885d8901065d849f2e7c487117c51ef96c7_XLБЭЭЖИН. /ВВС/. “Виагра” буюу бэлгийн дур хүсэл нэмэгдүүлдэг эмийг Хятадад хэдэн мянга шил архинд нэмж хийсэн байсан гэж хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан албаны хүмүүс хэллээ. Тус улсын өмнөд нутгийн Гуанси мужийн Люжоу хотын мөрдөн байцаагчид 5300 гаруй шил архийг хураан авчээ.
Гуанси мужийн цагдаа нар архи үйлдвэрлэгч хоёр газрыг мөрдөн шалгаж байгаа аж. Албаны хүмүүсийн хэлснээр, нийтдээ 700 мянган юанийн үнэ бүхий архи хураан авчээ. Шаардлагатай тохиолдолд насанд хүрэгчид эмийн жороор өдөрт зөвхөн нэг тун, 65-аас дээш насныхан үүнээс ч бага тун “Виагра” хэрэглэхийг эмч нар зөвлөдөг юм.
Хятад улсад хүнсний аюулгүй байдлын асуудал хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Хилээр хууль бусаар оруулсан 100 мянга гаруй тонн махыг энэ оны зургадугаар сард Хятадын цагдаа нар хураан авсан юм. Энэ махны нэлээд хэсэг нь “40 гаруй жилийн настай”, өмхийрч муудсан мах байсан юм.
2008 онд хортой сүүний талаарх дуулиан шуугиан тус улс даяар тархсан билээ. 300 мянган хүн меламинтай сүү хэрэглэн хордож байсан. Ийм сүү уусны улмаас зургаан хүүхэд амиа алдаж байсан юм.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих